2021.01.06
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн харилцаанд гол зарчмуудыг зөрчвөл ямар хариуцлага тооцох вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,01,06,/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Хуулийн 5-р зүйл дээр: Лоозон чанарын зүйл байгаа. Ажлын байран дээр ялгаварлан гадуурхал байхгүй, барьцаа нэхэхгүй гээд баахан хориглох заалттай. Хөдөлмөрлөх эрх, эрх чөлөөг баталгаажуулах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох,цалин хөлс авах, амрах гээд зарчим байдаг хэрнэ мөрдөгдөдгүй.

Энэ хуулийн амин сүнс бол лоозон чанарын зүйлийг ажил хэрэг болгох мөрдөгдөх үүрэг, хариуцлагын асуудлыг тодорхой болгох ёстой. Цалин хөлсөө авч чадахгүй, амарч чадахгүй, ажлын байран дээрээ дарамтад ордог ийм асуудал үүссэн үед яах вэ? Нөхөн төлбөрийн асуудлыг тодорхой хэлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц. Мөнх-Оргил:

Зарчим үндсэн эрх, эрх зүйн баталгааг дагуулах ёстой. Суурь зарчмыг дагасан үндсэн эрх, үүрэг хамт байгаа. Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт бий. Ийм тохиолдолд зөрчлийн хуулиар торгуультай. Бэлгийн дарамт үүссэн үед Эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Энэ хуулийг батлах юм бол Эрүүгийн хуульд нэмэлт, зүйл орно.Тус тусдаа шийдэгдээд явна.

ШИНЭ МЭДЭЭ