http 6
2020.12.22
Улстөр

Л.Энх-Амгалан: Эрүүл мэндийг тогтолцоог шинэчилж иргэдийн зарцуулж буй мөнгийг багасгах ёстой

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан боллоо. Хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын Гишүүн Л.Энх-Амгалан:

Хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудаа эрэмбэлэх хэрэгтэй. Нийгмийн даатгалын багц хууль орж ирэх юм байна. Үүнтэй уялдуулж Баялагын сангийн тухай хууль орж ирээгүй байна. Иргэдэд баялагыг тэгш хувиарлах зорилт тавьсан. Эрүүл мэндийн шинэчлэл өөрчлөлт чухал. Иргэдээс гарч байгаа мөнгийг багасгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, чадавхыг сайжруулах хэрэгтэй байна.

Хууль зүй дотоод хэргийн яамны газрын дарга Ж.Сайнцог:

Нийгмийн даатгалын багц хууль орж ирнэ. Баялагын сангийн тухай хууль чуулганд өргөн мэдүүлнэ.

ШИНЭ МЭДЭЭ