Л.Энх-Амгалан: Хоймор нутгаа хөгжлийн хоймор болгоцгооё
2020.06.22
Орон нутгийн хөгжил

Л.Энх-Амгалан: Хоймор нутгаа хөгжлийн хоймор болгоцгооё

УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог Хөвсгөл аймагт МАН-аас нэр дэвшигч Лувсанцэрэнгийн Энх-Амгалан сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор өндөрлүүлж байна. Зургадугаар сарын 2-ны өдөр наран ургах зүг Хөвсгөл аймгийн Тариалан сумаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн нэр дэвшигч Л.Энх-Амгалан энэ хугацаанд нийт 5000 орчим км замыг туулж Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, Мөрөн хотын 28 мянган иргэд сонгогчидтой уулзжээ.

Нэр дэвшигч Лувсанцэрэнгийн Энх-Амгалан  “ Хөвсгөл түмэн маань намайг 2 удаа элч төлөөлөгчөөрөө томилсон. Энэ бол нутгийн ахан дүүсийн минь надад хүлээлгэсэн их итгэл, их хариуцлага. Миний бие сонгуульд шударгаар өрсөлдөж дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд бодлогын мэтгэлцээнээр өрсөлдөх уриалгыг Хөвсгөл аймагт нэр дэвшиж буй 21 нэр дэвшигчдээ хүргэсэн билээ. Харамсалтай нь сурталчилгааны үеэр  хууль зөрчсөн, нэр төрд халдсан улигт гүтгэлэг доромжлол байсаар байв.

Тэгсэн хэдий ч би ухрахгүй, няцахгүй. Учир нь нутгийн ахан дүүсийн итгэл сэтгэл зүрхийг минь үргэлж цэнэглэж байдаг билээ. Монгол төрийн  босго өндөр, ариун шударга байх ёстой. Эцэг эхээс олгосон хүмүүжил, миний амьдралдаа барьдаг зарчим бол төрөөс хулгай хийж, түмэн олныхоо төлсөн татвараас хумслахыг үргэлж цээрлэдэг. Хөвсгөлчүүд бид газар нутгийн хувьд хоймор нутгийн иргэд хэмээн бахархдаг. Тэгвэл одоо Монголын хөгжлийн хоймор болгон Хөвсгөл нутгаа хөгжүүлж хөгжлийн хойморт хамтдаа суухын төлөө хүчээ нэгтгэе” хэмээн ярилаа.

ШИНЭ МЭДЭЭ