Хөвсгөлийн эмч нар эрүүл мэндийн удирдах ажилтны 6 дугаар их хуралд оролцож байна
2019.10.28
Орон нутгийн хөгжил

Хөвсгөлийн эмч нар эрүүл мэндийн удирдах ажилтны 6 дугаар их хуралд оролцож байна

Эрүүл мэндийн удирдах ажилтны 6 дугаар их хуралд Хөвсгөл аймгаас хамгийн олон төлөөлөгч оролцож байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэднийг хүлээн авч уулзлаа. Эмч нар Мобайл технологид суурилсан зөөврийн эхо аппарат, сум, өрхийн эмнэлгүүдийн боловсон ариун цэврийн байгууламж дээр анхаарал хандуулахыг хүслээ.

Л.Энх-"Амгалан гишүүн Хөвсгөл аймгийн 130.000 иргэний эрүүл мэндийн төлөө зүтгэж буй нийт эмч, эмнэлгийн ажилагсдыг удирдан, зохион байгуулах, тэднийхэн дуу хоолой, өмөг түшиг байх учиртай эмч нартаа амжилт хүсэж, эрүүл энхийг ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ