2018.01.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Л.Энх-Амгалан: Махаа гадагшаа хангалттай гаргаж, малчдаа дэмжээч ээ

УИХ-ын нэгдсэн чуулган дээр УИХ-ын гишүүн С.Бямбацогтын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж, анхаарч ажиллаж байгаа талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгыг сонсож байна. 

УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан

Мал 66,6 саяд хүрлээ. Малчид махаа борлуулмаар байна гэж ярьж байна.  Хонь, ямааны мах борлуулах боломж байна. Дотоодын үйлдвэрүүдийн эргэлтийн хөрөнгийг шийдэж өгөхгүй байгаа нь гол асуудал болж байна.  Улсын төсвөөс 50 турбум төгрөг тодотгосон. 43 тэрбум төгрөгийг ОХУ-д өгч байна гэдэг бодлого байхгүй байгааг харуулж байна.

Энэ жил 29 мянган тонн мах экспортолсон гэж цээжээ дэлдэж болохгүй ээ.

Малчид хамгийн ядуу гар дээрээ бэлэн мөнгөгүй байгаа нь гутамшиг. Махаа  гадагшаа гаргахад анхаарах хэрэгтэй. Малын даатгал дээрээ анхаарах цаг болсон. 160 мянган  малчин өрх байна. Төрөөс маш их малчдад анхаардаг. Буцаад малчдад нөхцөл тавья.  

Өвс тэжээл үнэгүй өгнө гэж байна. Энэ нөхцөлийг хангахад малчид малаа сүүлийн 10 жил даатгуулсан байх хэрэгтэй гэх мэт. Зуд бол эрсдэл. Эрсдэлийг даатгалаар шийддэг. Энэ асуудал дээр яам анхаараач ээ.

ШИНЭ МЭДЭЭ