2018.01.18
Эдийн засаг, Худалдаа

Л.Энх-Амгалан: Нийт хадгаламжийн ихэнхи хувийг эзэмшдэг цөөн хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан орчин бүрдэхгүй биз?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Хуулийн төслтэй холбогдуулан гишүүд асуулт асуулаа. 

Л.Энх-Амгалан: Танилцуулга дээр 317 тэрбум гэж байна. Цаашаа ер нь нийт 5 том банкныхаа хадгаламж эзэмшигчдийн эзэмшлийлг даавал 2.3 их наяд шаардлагатай байгаа тул энэ хуулийн өөрчлөлтийг оруулж ирсэн юм байна.

Батлаад гаргаж байгаа хууль маань бас эргээд хадгаламжийн эсвэл зээлийн хүү буурахгүй байх эрхзүйн орчиндоо эргээд ороод байгаа юм биш биз гэсэн болгоомжлол байна.

7.8 их наядын хадгаламж байна. Нийт хадгаламж эзэмшигчдийн цөөн хувь нь л энэ их мөнгийг эзэмшиж байгаа. Тэдний эрх ашгийг хамгаалсан хууль эрхзүйн асуудлыг яриад ирэх юм биш биз гэсэн асуудал байна.

Сангийн хөрөнгийн менежментийн асуудлыг Д.Дамба-Очир гишүүн хэллээ. Мөнгөн хадгаламжийн даатгалын сангийн мөнгийн зарим хэсэг нь төрийн санд байршиж байна гэж ярьж байна. Ингэж болохгүй. 317 тэрбум төгрөг бол хадгаламжийн эрсдлийг хааж байгаа мөнгө. Яаж давхар даатгал руу хийгддэг юм бэ? Ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд түүнийг хаах мөнгө. Энэ мөнгөнд эрсдэлгүй менежмент хийж байж эрсдэлгүй болно. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна?

Г.Занданшатар: Хадгаламжийн даатгалын гол зорилго нь олон улсын нийтлэг практикт 7.8 их наядыг хуримтлуулаад, түүгээрээ бүх хадгаламжийг даатгадаг тогтолцооноосоо илүү банкны үйл ажиллагааг зорилтот түвшинд хангаж, нийт активын харьцааг 2 хувьд барина.

Шаардлага нь 8 хувь байлаа гэхэд 2 хувьд ороход нь албадлагын арга хэмжээ авна.

Жижиг хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах хяналт шалгалтын функцыг илүү ил тод, найдвартай, улсаас даадаг биш, эдийн засгийн агуулгатай уяж өгч байгаа юм. FTIC холбооны хадгаламжийн даатгалын тогтолцоо гэхэд маш их ашигтай болсон. Тэр хөрөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг болсон. Банкууд болохоо болиод ирэхээс нь өмнө зөвхөн хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгийг л шамшигдуулж байхад нь татан буулгах эрхийг нь хадгаламжийн даатгалын корпорацид өгч байгаа. 7.8 их наядтай болж байж л зөвхөн хэвийн нөхцөл хангагдана гэсэн үг биш.

Нөгөө талаараа дэлхийн бүх улсад жижиг хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалахад чиглэгдэнэ. Их мөнгөтэй хүмүүс илүү мэдээлэлтэй, өөрийнхөө хөрөнгийн менежментийг хийх чадамжтай. Бүх л хадгаламжийг даатгадаг тогтолцоо руу орох боломж байхгүй. Зээлийн хүү болон аливаа үнийг төр засаг шууд тогтоодог байсан бол эдийн засаг хөгжих аргагүй байсан байн.

Бид энэ хуулийг оруулж ирснээр Монголбанк болон холбогдох байгууллагуудыг шахаж, хариуцлагыг нь үүрүүлнэ.

Зээлийн мэдээллийн сангаа одоог хүртэл хувьчлаагүй. Зээлийн түүхийг иргэн боргоноор нь нээчихвэл зээлийн ажиллагааны зардал эрс буурна. Хэрэглээ болон ипотекийн зээлийн хүү буурна. Ийм дорвитой шинэчлэлтүүдийг хийхийн тулд аргаа бараад захиргааны аргаар шахаж байна. Харамсалтай нь эдийн засгийн байнгын хороон дээрээс үүнийг буцаасан.

Макро эдийн засгийн зорилтот түвшинд хүрж байж зээлийн хүү буурна гэвэл маш их ажиллагаа орно. Заримдаа Төв банкинд захиргааны буюу зээлийн хязгаар тогтоох эрхүүд байдаг. Тийм эрхийг нээж өгөх нь зөв байсан гэж үзэж байна. Харамсалтай нь байнгын хороо буцаасан. Өнөөдөр ч гэсэн хадгаламжийн даатгалын мөн чанар нь банкуудаа хэвийн ажиллуулж байж хадгаламж эрсдэлгүй байна. Эрсдэл гарсан тохиолдолд хадгаламж эзэмшигчийн эрсдлийг даах чадвартай байна.

Банк муу ажиллаж, муу зээл олгоод, хувьцаа эзэмшигчиддээ үйлчлээд ирвэл нийт хадгаламж эзэмшигчдийн нэрийн өмнөөс хяналт тавьдаг шаардлагыг илүү найрийвчлалтай байлгах зорилтоор энэ хуулийг оруулсан.

ШИНЭ МЭДЭЭ