Сумдын иргэд, төлөөлөгчид
2017.06.27
Орон нутгийн хөгжил

Хөвсгөл аймгийн 9 сумыг нэгдсэн дулаантай болгосноор ой хамгаалах боломж бүрдэнэ

Хөвсгөл аймаг ойн нөөц ихтэй ч хамгаалах шаардлага тулгараад байна. Хөвсгөл аймгийн 23 сумын 7 нь төвлөрсөн халаалттай, үлдэж байгаа сумд мод түлж өвлийг бардаг. Дундажаар нэг сумын, сургууль, цэцэрлэг, захиргаа нэг өвөл 400 мод түлдэг гэвэл халаалтгүй сумд жилдээ 6400 машин мод түлж байна.

Тиймээс аймгийн удирдлагууд шийдвэрээ гаргаж сумдаа нэгдсэн халаалттай болгохоор зорьж байна. Төсвөөс хөрөнгө гаргах боломжгүй тул хувийн хэвшилд хандаад байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ