2017.06.07
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Бидний Цөөхөн Монголчууд” төсөл: Хөвсгөл аймагт ажилласан тайлан

“Бидний Цөөхөн Монголчууд” үзэсгэлэн Q Art Gallery-д 2017 оны зургаадугаар сарын 5-11 хооронд дэлгэгдэнэ

XXI зууны Монгол хүмүүс хэрхэн амьдарч байна вэ? Хот, суурин амьдралаас гадуурх нүүдэлчдийн соёл хэрхэн оршин тогтнож байна вэ? Эдгээр асуултын хариултыг  Ядамын Мөнхчулуун сангийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан М. Зоригтын санаачилсан "Бидний Цөөхөн Монголчууд" төслөөс олж харах боломжтой. Төслийн багийнхан Монгол орны 21 аймгаар аялж, өнөө цагийн нүүдэлчдийн ахуй амьдрал, эгэл төрхийг орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар түүхэнд тэмдэглэн үлдээх зорилтыг урдаа тавьжээ.

"Бидний Цөөхөн Монголчууд" төсөл Хөвсгөл аймгаас эхэлсэн бөгөөд төслийн баг нийт 23 сумдаар 57 хоног ажилласан байна. Энэ хугацаанд төслийн багийнхан нутгийн иргэдийн өдөр тутмын амьдрал, зан заншил, онгон байгаль, хүмүүсийн хоорондын харилцаа, соёл уламжлалыг камерын дуранд буулган авчээ. Монголчууд цөөхүүлээ гэдгээ ухамсарлан эв нэгдэлтэй байж, уламжлал ба түүх соёлоо хадгалан үлдээсэй гэх үүднээс төслийг ийнхүү нэрлэх болсон юм.

Хөвсгөл аймгаас гараагаа эхэлсэн "Бидний Цөөхөн Монголчууд" төсөл нь цаашид Монгол орны 21 аймаг, 400 гаруй сум, суурин газрыг хамруулах ба төслийн хүрээнд нийт 30 гаруй ном хэвлүүлж, 800 гаруй нэвтрүүлэг гаргахаар төлөвлөжээ.

ШИНЭ МЭДЭЭ