Түүнд Хөвсгөл аймгийг жигд хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хэд хэдэн санал байна
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2017.05.24
Орон нутгийн хөгжил

Түүнд Хөвсгөл аймгийг жигд хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх хэд хэдэн санал байна

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн багийн ахлагч Лэс Кларк тэргүүтэй багийнхантай уулзлаа. Уулзалтын үеэр Хөвсгөл нуур орчмын аялал жуулчлалыг стандартад нийцсэн, жилийн дөрвөн улиралд тогтвортой хөгжүүлэх талаар ярилцсан байна.

Хөвсгөл аймаг уул уурхайгаас бус хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал, байгалийн дагалдах баялагт түшиглэн гол орлогоо бүрдүүлдэг. Хөвсгөл нуурыг даган аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа боловч орон нутгийн эдийн засаг болон иргэдийн амьжиргаанд төдийлөн ашиг тус өгдөггүй. Хөвсгөл нуур орчмын бүс нутагт худалдаа, үйлчилгээ эрхэлж буй бизнес эрхлэгчид орон нутгаас ажиллах хүч авдаггүй, аялал жуулчлал дагасан бизнес гэдэг утгаараа бараа, бүтээгдэхүүний үнэ өндөр байдаг нь аймгийн иргэдэд хүнд тусч байна.

Эдгээр тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэж болох талаар талууд санал солилцох үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “Бид заавал улсын төсөв харах бус өөрсдөө сэтгэж, өөрсдөө хийх хэрэгтэй. Өнөөдрийн орлогоо бодсоор ирээдүйд олох асар их орлогоо хааж байна” гэв.

Тэрээр Хөвсгөл аймгийг жигд хөгжүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар хэд хэдэн бүтээлч санаачилгыг дэвшүүлж байлаа. Тухайлбал,

Нуураас зайтай автомашины томоохон цогцолбор байгуулах

Нутгийн иргэдийн морь, тэмээ, үхэр, цаан хөсөг, байгальд ээлтэй эко орон нутгийн таксины үйлчилгээ гаргах

Майхантай аялагчдад зориулсан талбай бүхий бааз байгуулж хоол хийх цэг, тохилог ариун цэврийн өрөөнүүдийг шийдэх

 Цахилгаан, цэвэр бохир усны байгууламжийн хөрөнгө оруулалтыг шийдэх

Өвөлдөө мөсөн замын бизнес аяллыг хийдэг болох

ШИНЭ МЭДЭЭ