УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2015.08.19
Орон нутгийн хөгжил
Л.Энх-Амгалан нутгийнхаа хөдөлмөрч залууст тусалжээ
Нутагтаа элэгтэй эрхмүүдийн нэгээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нэрлэж болно.
Тэрбээр саяхан Хөвсгөл нуурийг цэвэрлэх аяныг зохион байгуулсан. Тэгвэл эрхэм гишүүн энэ удаа нутгийнхаа хөдөлмөрч залууст дэмжлэг үзүүлжээ.
Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат Пүрэвдорж, Жаргалсайхан гэх залуус өөрсдийн хөрөнгөөр нутагтаа бүтээн байгуулалт хийжээ. Пүрэвдорж нь спорт заал барьсан бол Жаргалсайхан 150 хүүхдийн цэцэрлэг байгуулж, нутгийнхаа хүүхэд залуус том хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэхүү бүтээн байгуулалтын нээлтэд гишүүн Л.Энх-Амгалан оролцож, тэднийг Хөвсгөлийн бахархлаар өргөмжилжээ. Мөн цэцэрлэгийн урсгал зардлыг нь шийдвэрлэж, хөгжим хэрэгсэл бэлэглэн, спорт заалны бүтээн байгуулалтанд 20 сая төгрөг хандивлажээ.
ШИНЭ МЭДЭЭ
МАН-ын Удирдах зөвлөлд шаардлага хүргүүллээ
2018.11.27
УИХ-ын гишүүд хоёр талын уулзалтууд хийлээ
2018.03.30