Баянхонгор аймгаас 23 төсөл арга хэмжээг 2014 оны төсөлд суужээ
МАН-ынхан Баянхонгор аймагт ажиллаа
2013.12.04
Улстөр

Баянхонгор аймгаас 23 төсөл арга хэмжээг 2014 оны төсөлд суужээ

Хангайн бүс хариуцсан нарийн бичгийн дарга О.Содбилэгээр ах­луулсан МАН-ын 27 дугаар Их хурлын шийдвэрийг ард тү­мэн танилцуулах ажлын хэсэг ажиллаж бай­на.

Ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж, нутгийн иргэдтэй уулзав. Уулзал­тад 2014 оны тө­сөв болон улс орны хэмжээнд хү­лээлт үүсгэсэн болон бат­лаг­даж гарсан хуулийн төслүү­дийн танилцуулгын асуудал юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­галан мэдээлэл өгөв. Иргэдийн хамгийн их со­нир­хож байсан асуудал бол өр зээл. Бид өр та­вих­гүйгээр хөгжих боломж бай­гаа эсэхийг тэд төрд төлөөл­сөн гишүүдээсээ онцлон асууж байв. УИХ-ын гишүүн Л.Энх-Ам­­галан хариулахдаа “Төс­вийн тогтвортой байдлын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж Монгол Улсын өрийг нэ­­мэг­дүүлэх, өөрөөр хэлбэл ул­­сын өр нь ДНБ-ий 60 хувь­тай тэнцэх хэмжээнд байх ёс­­той гэж оруулж ирснийг бид дэм­жээгүй. Өргүйгээр хөг­жиж боломж байхгүй байж бол­­но.

Гэхдээ зарцуулалтаа зөв тооцоолоогүй өр ямар их гай дагуулах вэ гэдгийг бодох учир­­тай. “Чингис” бондын зар­цуу­лалт тодорхой бус, хугацаа бу­руу байснаас болж бид олон зуун тэрбум төгрөгийг өрөнд өгч байна. Алтны ил тод байдлын тухай хуульд өөрч­лөлт оруулахыг бид дэм­жихгүй. Оюутолгойн гэрээг өөрч­лөх ёстой гэж ярьдаг атлаа өнөө­дөр тэдэнд боломж олгох гээд хууль боловсруулаад явж байна.

Дээд боловсролын сан­хүү­жилтийн асуудлыг бид хөнд­сөн. Оюутнуудыг тэгж хясч бо­лохгүй. Мөн хугацаа нь удаа­ширсан барилгын асуудал дээр ч олонхитой зөвшилцөж бай­на. Сургууль, цэцэрлэгийн мөн­гийг бид гацаах ёсгүй” хэ­мээн төсөвтэй холбоотой бо­лон түүнийг дагалдаж өргөн мэ­­дүүлсэн хуулийн талаар мэ­дээлэл өгсөн юм. Баянхонгор айм­гийн хувьд энэ жил 23 тө­сөл арга хэмжээ улсын тө­сөвт суужээ.

Тухайлбал, Гур­ван­булаг сумын сургууль, цэ­цэр­­лэг, Ши­нэжинст сумын цэ­цэр­лэг, Өвөр­жаргалангийн  сур­­гуулийн зас­вар, Шинэжинст, Баян­ца­­гаан сумыг эрчим хү­чинд хол­­бох зэрэг олон төсөл ар­га хэм­­­жээний мөнгийг шийдсэ­нийг дуулгаж иргэдийн магнайг тэ­­нийл­гэв. 

ШИНЭ МЭДЭЭ