УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.10.30
Улстөр

Засгийн газар муу ажилласан учир зарим сайд огцрох ёстой

Засгийн газар муу ажиллаж байгаа учир зарим сайд нарыг огцруулах ёстой хэмээн МАн-ын бүлэг дээр яригдсан байна. Хамгийн эхэнд хариуцлага тооцох ёстой хүн бол Эдийн засгийн сайн Н.Батбаяр болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг, эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын нэр орсон байна.

Төсвийн тодотгол хийж ирэх оны төсвөө баталж байгаа энэ үед засгийн газрыг муу ажиллаж байна гэдэг дүгнэлтийг сөрөг хүчин гаргаж байгаа. Тэр дундаа гадаадын хөрөнгө оруулалт 40 хувиар буурч, төсөв 1.2 их наядын алдагдалтай гарч, тодотгол хийхээр орж ирж байгаад хариуцлага хүлээх хүний нэг нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, мөн энэ жил 31 сая тонн нүүрс экспортлох ёстой байтал одоогоор 11 сая тонныг экспортолсон уул уурхайн экспорт буурч, төлөвлөгөө биелүүлж чадаагүй уул уурхайн сайд Д.Ганхуяг сайдын мөн нэрлэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Нэгдүгээрт хөгжлийн асуудлыг оруулж ирснээрээ хөгжлийн сайд Н.Батбаяр нэн тэргүүнд огцрох ёстой. МУ-ын орлогын эх үүсвэрийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн уул уурхайн салбарыг унагааснаараа сайд өөрөө унах ёстой. Эхний ээлжинд энэ хоёр хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашлаад эрүүл мэндийн, эмнэлэг тойрсон асуудлууд байна гэх мэт хүндрэлгүй салбар их ховор болчихсон байна”.

Шинэчлэлийн засгийн газарт шударга ёс эвслээс нэг хүн суудалд суусан нь эрүүл мэндийн сайд Н.Удвал. Сөрөг хүчний зүгээс эрүүл мэндийн сайдыг ажлын хариуцлага алдсан гэж дүгнэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өнөөдөр эмнэлгүүдэд нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж дутагдалтай байгаа. Улсын төсвөөс 30 гаран тэрбум төгрөгөөр нарийн мэргэжлийн тоног төхөөрөмж ав гэсэн ч цаг хугацаанд нь ард иргэдэд хэрэгтэй тоног төхөөрөмжийг аваагүй хариуцлагагүй хандсан” хэмээн хэллээ.

Эдийн засгийн өсөлт саарч, төсөв алдагдалтай байсан нь Шинэчлэлийн засгийн газрыг буруутгах том шалтгаан болж байгаа. Н.Алтанхуягийн засгийн газрыг бүхэлд нь огцруулах талаар сөрөг хүчин ярьж байсан. Нөгөө талаас Ардчилсан нам дотроосоо зарим сайддаа хариуцлага тооцож огцруулснаараа засгийн газраа авч үлдэн цаашид үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэнэ хэмээн ажиглагчид харж байна.

ШИНЭ МЭДЭЭ