Энэ жил 37 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн
УИХ-ын чуулган
2013.10.17
Улстөр

Энэ жил 37 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Төсвийн орлого тасарсан шалтгааныг эдийн засгийн өсөлт, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан, импортын бууралт, Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах асуудал шийдэгдээгүйтэй холбон тайлбарлаж байна. Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой зүйл ч байгаа.

Энэ талаар ямар тайлбар хийх вэ. 2011, 2012, 2013 он дамжсан ч баригдаж дуусаагүй олон обьект байгаа юм байна. Ийм обьект хэд байгаа вэ. Тэдгээрийн хэд нь эмнэлэг, сургууль вэ. Цаашид эдгээрийг ямар эх үүсвэрээр барьж дуусгах вэ. Эрүүл мэндийн сайдын багцад 34 тэрбумыг тусгасан байсан ч эмнэлгийн тоног төхөөрөмж авах энэ мөнгө 12 тэрбум төгрөг болж буурчээ. Тусгагдсан мөнгөөр юунаас болоод тоног төхөөрөмж авч чадаагүй юм бэ?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:

Төсвийн орлого тасарсан шалтгаануудыг гишүүн сая дурдлаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан нь нөлөөлсөн. Энэ жил 37 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч 20-иод тонныг гаргана гэж тооцож байгаа. Нүүрсний үнэ буурснаас орлого буураад байгаа хэрэг. Үүнийг бодтой байдлаар харах ёстой.

Импорт багассан. 2010, 2011, 2012 онд Оюутолгойн импорт зонхилсон. Бид ч энэ түвшингээрээ аваад төсөвлөчихсөн хэрэг. Гэтэл энэ үзүүлэлт 2013 онд буурсан. Эдгээр нөхцөл байдлаас болоод орлого бодитойгоор буурсан. Тийм учир хэрэггүй зардлаа хасья, тэвчье гэж тодотголд тусгаад орж ирлээ хэмээн хариулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ