Мөнгөний бодлогын ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүн ахалж байна
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2013.10.16
Эдийн засаг, Худалдаа

Мөнгөний бодлогын ажлын хэсгийг Ж.Энхбаяр гишүүн ахалж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг Монголбанкны удирдлагууд танилцуулсан билээ.

Энэхүү тогтоолын төслийг судалж, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын хэлэлцэх эсэхийг шийдэх бөгөөд МАН-ын бүлгийн ажлын хэсэг мөнгөний бодлогын асуудлаар дүгнэлтээ танилцуулах юм.

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар МАН-ын бүлгийн ажлын хэсэг мөнгөний бодлогын асуудлаар дүгнэлтээ танилцуулна.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, гишүүдэд Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Л.Энх-Амгалан нар ажиллаж байна.

Маргааш УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дээрх тогтоолын хэлэлцэх эсэхийг шийдэх бөгөөд МАН-ын бүлгийн ажлын хэсэг мөнгөний бодлогын асуудлаар дүгнэлтээ танилцуулах юм.

Мөн ажлын хэсэг Монголбанкны 2013 онд баримтлан хэрэгжүүлсэн мөнгөний бодлогын хэрэгжилт, үр дүнг нягтлан хэлэлцэж, Төв банк нь төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх үндсэн үүргээ энэ онд зохих төвшинд биелүүлээгүй, төгрөгийн ханшийн сулрал, гадаад валютын ханшийн огцом өсөлтөөс урьдчилан сэргийлж чадаагүй хэмээн үзэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ