Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.09.26/ үдээс өмнө хуралдаж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2013.09.27
Эдийн засаг, Худалдаа

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ

Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.09.26/ үдээс өмнө хуралдаж Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын, Нэмэгдсэн өртгийн албан татварын, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаарх Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунбаатар, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нар байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсгээс гаргасан нийт 69 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх ажлын хэсгийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор саналуудыг дэмжлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх саналаа нэгдсэн хуралдаанд шууд оруулахаар боллоо.

Улсын Их Хурлын гишүүн Я. Содбаатар, А.Тлейхан нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгахад байнгын хороодын гишүүдийн дэмжлэг аваагүй учир нэгдсэн хуралдаанд цөөнх болохоор боллоо.

Ажлын хэсгээс гаргасан нийт 69 саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

ШИНЭ МЭДЭЭ