Л.Энх-амгалан: Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжинэ
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Л.Энх-Амгалан
2013.09.26

Л.Энх-амгалан: Дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжинэ

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар гишүүдийн байр суурийг сонирхлоо.

-Өмнөх хуулиар дандаа гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмждэг байсан. Харин энэ хуулиар дотоодын хөрөнгө оруулагчдаа ч дэмжинэ. Өөрөөр хэлбэл, энэ хууль батлагдвал гаднын болон дотоодын хөрөнгө оруулагч нар Монгол Улсад хөрөнгө оруулах итгэл үнэмшил сэргэж, орчин нь тогтворжино.

Засгийн газрын оруулж ирсэн төсөл Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх нэртэй боловч Хөрөнгө оруулалтын тухай хууль биш.

Гэхдээ уг хуулийн амин сүнс болсон бодлого, зарчим бүтнээрээ хадгалагдах ёстой. Ингэснээр нэгдүгээрт, татварын тогтворжуулалт бий болно. Энэ хөнгөлөлт биш шүү. Хоёрдугаарт, татварын бус дэмжлэг гарч ирэх юм. Энэ төрлийн, хууль бусад орнуудад ямар жишигтэй байдаг вэ гэвэл нэгдүгээрт, татвар нь тогтворждог, хоёрдугаарт татварын бус хөнгөлөлт, дэмжлэг л байдаг.

Энэ хоёр зүйлийг хийж чадвал хуулиар Монголын хөрөнгө оруулалтын орчныг өөрчилж чадна. Засгийн газраас зөвхөн дөрвөн төрлийн татварыг тогтворжуулахаар оруулж ирсэн. Түүнээс гадна Засгийн газрын оруулж ирсэн төсөл Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх нэртэй боловч Хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Тэнд хөрөнгө оруулалтыг хэрхэн дэмжих талаар тусгаагүй байсан.

ШИНЭ МЭДЭЭ