Л.Энх-Амгалан: Өнөөдөр үйлчилж байгаа хуулиас муутгаж болохгүй
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
2013.09.20

Л.Энх-Амгалан: Өнөөдөр үйлчилж байгаа хуулиас муутгаж болохгүй

Хөрөнгө оруулалтын тухай хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудаас муудаж болохгүй.

Тухайлбал, Монголын Засгийн газар Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч нартай 30 жилийн гэрээ байгуулж, мөн 10-аад нэр төрлийн татвараас чөлөөлчихөөд дотоодын компанитайгаа дөрвөн нэр төрлийн татвараа тогтворжуулаад, 10-н жилийн гэрээ хийвэл дэмжих биш бүр муутгаж байгаа хэрэг. Хэрэв Оюутолгойтой барьцана гэвэл.

Тэгэхээр өмнө байсан хуулиасаа заалт нь илүү сайжирвал хөрөнгө оруулалтыг жинхэнэ утгаараа татаж, дэмжинэ гэж харж байгаа.

Хоёрдугаарт, Шинэчлэлийн Засгийн газар өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын салбараа тодорхой болгоогүй. Ирээдүйд хөрөнгө оруулалтын салбараас уул уурхай юу, аж үйлдвэр үү, аль эсвэл мал аж ахуйн салбараа дэмжих үү гэдэг тодорхойгүй байна. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа энэ асуудлыг тодорхойлж, бодлого хэрэгжүүлэх ёстой. Цахилгаан станц, төмөр зам зэрэг дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийхэд ашгаа урт хугацааны дараа өгдөг.  Тийм учраас удаан хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхдөг төслүүдэд хөрөнгийн хэмжээ нь их байх учраас хугацаа нь урт байх ёстой гэх логикийг мөрдөх ёстой болов уу.

ШИНЭ МЭДЭЭ