Боловсролын яам
Нийт 2646 мэдээ байна.
-
17/09/18
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа их, дээд сургуулиудыг “О...
“Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-д тусгасан мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх зорилтыг биелүүлэх зорилгоор “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар баталсан. Хөтөлбөрийн нэг хэсэг болох “Оюутан Мобилити” буюу Монголын их дээд сургуулиуд кредит харилцан зөвшөөрөх санаачлагыг эхлүүлэхээр болж, гэрээнд гарын үсэг зарлаа. То... -
14/09/18
Ц.Цогзолмаа: Ирэх даваа гаригт хичээл хэвийн оруул...
Багш нарын цалингийн нэмэгдлийн бодлогын хүрээнд шийдэж, ажил хаялтыг зогсоох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, БСШУС-ын яам, МБШУ-ы үйлдвэрчний эвлэлийн холбоод хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж буй. Уг хэлцэл ямар түвшинд байгаа талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа. Өнөөдөр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсөвт тодотгол хийж, оноос өмнө цалин нэмэх боломжгүй тодруулгыг /ЭНД Д... -
14/09/18
Цэцэрлэг, сургуулийн туслах ажилчдын цалинг нэмнэ
Засгийн газар ээлжит бусаар хуралдаж Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэв. Мөн багш ажилчдын ажил хаялттай холбоотой асуудлаар БСШУС, ХНХ-ын сайд нарын танилцуулгыг сонсов. Улсын хэмжээнд ажил хаялтад оролцож байгаа багш, ажилчдын шаардлагыг судлан шийдвэрлэх үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг ЗГХЭГ-ын даргын тушаалаар өнгөрсөн долоо хоногт МҮЭХ, БСШУҮЭХ, БСШУСЯ, СЯ, ХНХЯ-аас тэгш төлөөлөл оролцуулан... -
14/09/18
Ц.Цогзолмаа: Даваа гаригаас ажил хаялтыг зогсоохоо...
Багш нарын ажил хаялтыг зогсоох зорилгоор холбогдох газрууд хамтарсан ажлын хэсэг байгуулан зөвшилцөж буй. Уг хэлцэл ямар түвшинд байгаа талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас тодрууллаа. Тэрбээр “Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Энд хэд хэдэн асуудал байгаа. Багш нарын зүгээс нийтлэг байдлаар хэд хэдэн чухал саналууд тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн ... -
13/09/18
Цалингийн нэмэгдлийн зөрүүнд 8 тэрбум төгрөг тусга...
Засгийн газрын ээлжит хуралдаанаар улсын төсөв болон багш нарын цалингийн зөрүүний зардлыг авч хэлэлцсэн байна. Гэвч энэ оны төсөвт тодотгол хийх боломжгүй учраас ирэх оны төсөвт багш нарын цалингийн зардлыг боломжоороо тусгах, багш нарын цалингийн нэмэгдлийн зөрүүг арилгахад 8 тэрбум төгрөг тусгахаар шийдвэрлэсэн байна. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: 8 хувь дээр 12.3 хувь хүртэл нэмэгдсэн. Өнгөрсөн Пүрэв гарагаас Сангийн яа... -
12/09/18
Ц.Цогзолмаа: Доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байн...
Цалин нэмэхтэй холбогдуулан багш нарын хугацаагүй ажил хаялт эхлээд арваад хоногийн нүүрийг үзэж байна. Гэвч тодорхой зөвшилцөлд хүрээгүй байгаа байгаа бөгөөд энэ хугацаанд Боловсролын сайд Ц.Цогзолмаа багагүй шүүмжлэлд өртсөн. Тэрээр багш нарын цалинг нэмэгдүүлэн цаашид боловсролын салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд хичээнгүйлэн ажиллаж буйгаа хэлсэн бөгөөд "Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч,... -
06/09/18
Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэж...
Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: Төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Нэрт эрдэмтний ойд зориулсан энэхүү хурлын нээлтийн үйл ажиллагаа БСШУСЯ-нд болов. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар нэрт эрдэмтний 100 жилийн ойд зо... -
06/09/18
Ц.Цогзолмаа: Ард түмэнтэй минь ижил зан заншил, өв...
Манай улсад ӨМӨЗО-ы соёл аялал жуулчлалын өдрүүд үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн, соёлын өдрүүдэд оролцохоор урд хөршөөс 300 гаруй зочид иржээ. Энэхүү соёлын өдрүүдээр аялал жуулчлын салбарыг танилцуулах, ядуурлыг бууруулах туршлах солилцох үзэсгэлэн, мөн өчигдөр Хятадын 56 үндэстний соёлын өвийг биетээр авчирч дэлгэн үзүүлэхээс гадна гар урлалын уламжлалт бүтээлүүдийг дэлгэн тавьсан нь яах аргагүй анхаарал татаж хараа булаа... -
06/09/18
Дэлхийн оюутан залуучуудын их наадам зохион байгуу...
Монгол Улс 2020 онд Дэлхийн оюутан залуучуудын их наадмыг зохион байгуулах гэж байгаа билээ. Эх дэлхийн өнцөг булан бүрээс цуглах оюутан залуус Азийн цээжинд орших Монгол Улсад хуран чуулж, хурд, хүч, авхаалж самбаагаа сорих болсон нь манай улсын хувьд нэр төртэй үйл явдал юм. Зохион байгуулагч орны хувьд их наадмыг угтсан чамгүй олон ажил өрнүүлэх бөгөөд ажлын төлөвлөгөөгөө боловсруулан ажиллаж байна. Уг их наадмын бэлтг... -
06/09/18
Засгийн газрын гишүүд МҮЭ-ийн холбооны удирдлагууд...
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг, ажил хаясан багш нарын төлөөллийг хүлээн авч уулзан, үүсээд буй нөхцөл байдлын талаар ярилцлаа. Төсөвт байгаа боломжоороо бид багш, эмч, ажилчдынхаа цалинг нэмэгдүүлсэн. 2019 оны э... -
06/09/18
-
05/09/18
Сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар...
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Сургалтын орчинд авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын нэгний өдрөөс хязгаарлахаар заав. Энэ нь хүүхдүүдийг цахим халдлага, донтолт, гадуурхлаас сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн чөлө... -
05/09/18
БНХАУ-ын Коммунист намын төлөөлөгчдийг хүлээн авч ...
Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ц.Цогзолмаа өнөөдөр БНХАУ-ын - Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны Байнгын хорооны гишүүн, суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар хоёр орны боловсрол, соёлын салбарт хэрхэн хамтарч ажиллах, ирэх жил тохиох түүхт 70 жилийн ойн арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн боловсролын салбарт хамтран ажиллахдаа багш солилцооны а... -
04/09/18
Монгол Улс өвлийн спортын ордонтой болно
Спортын томоохон цогцолбор, ордон байдаг ч өвлийн спортоор хичээллэх боломжтой газар байхгүй. Тэгвэл Бүгд Найрамдах Чех Улсын тусламжтайгаар өвлийн спортын ордон байгуулах талаар өнгөрсөн онд санал тавьжээ. Өөрөөр хэлбэл, Прага хотноо өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Чехийн Засгийн газар хоорондын комиссын VII хуралда... -
03/09/18
Ц.Цогзолмаа: Эрдэм мэдлэгийн мөр хөөсөн хүний амь...
Хүүхэд залуусыг эрдмийн далайд аялуулж, оюуны цар хүрээг нь тэлэх, боловсролын үйл ажиллагаа эрхлэх сургууль хэмээх их өргөөнүүд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж байна. Өнгөрөгч бямба гарагт ерөнхий боловсролын сургуулиуд нээлтээ хийсэн бол өнөөдөр их дээд сургуулиуд шинэ хичээлийн жилийн нээлтээ хийлээ. Монгол Улсын хөдөө аж ахуйн мэргэжилтэн, боловсон хүчнийг бэлтгэдэг 60 жилийн баялаг түүхтэй ХААИС-ын хичээлийн шинэ жили... -
03/09/18
Хоёр тал зөвшилцөлд хүрч, асуудлыг үе шаттайгаар ш...
9 дүгээр сарын 3-наас багш нар ажил хаяна гэж МҮЭХ-ноос мэдэгдсэн. Харин ажил хаялт зарлаад байсан тал БСШУСЯ-тай зөвшилцөлд хүрснээр ажил хаялт тодорхойгүй хугацаагаар хойшиллоо гэж салбар яамнаас мэдээллээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Нэг удаагийн урамшуулал гэдэг нь 300 мянган төгрөг нэг удаадаа аваад, үндсэн цалингийн нэмэгдэл болгосон нь хувь хүндээ илүү ач холбогдолтой. -
03/09/18
Хүүхдийн инээд цалгисан эрдмийн өргөөнүүд хичээлий...
Мөнгөн хонхны дуу цангинаж, эрдмийн их өргөө ирээдүйд эх орноо хөгжилд хөтлөх хүүхэд багачуудаа хүлээн авч, хичээлийн шинэ жил эхэллээ. Өнгө, өнгөөр алаглах цэцэг барин ангийн багшаа зорих сурагчид, найз нөхөдтэйгээ гүйлдэх хөөрхөн охид, хөвгүүд, сургуулийн босго анхлан алхаж буй биенээ гайхан харах зургаан настнууд Монгол Улсын ирээдүй билээ. Жил бүрийн намар, есдүгээр сарын 1 хэмээх энэ л өдрийг улс даяараа баяр жаргалаар дү... -
02/09/18
Ц.Цогзолмаа: Хичээлийн шинэ жилд БСШУСЯ бэлэн
Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулаад БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа TV5 телевизийн Зочны цаг нэвтрүүлэгт ярилцлага өгчээ. -Хичээлийн шинэ жил эхлэхэд БСШУСЯ бэлэн байна уу? -Монгол Улсад мөрдөж байгаа Боловсролын тухай хуулийн дагуу тасралтгүй хэвийн явагдах ёстой. Тиймээс асуудал хариуцсан яамны хувиар мэргэжилтнүүд, асуудал хариуцсан удирдлагууд зун амралтгүй ажиллаж, энэ хичээлийн шинэ жилийн зорилго, зорилтоо тодорхо... -
02/09/18
"Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөр болж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Идэвхитэй амьдралын хэв маяг - Эрүүл ирээдүй уриатай "Хүчирхэг Монгол" спорт, урлагийн өдөр Д.Сүхбаатарын талбайд болов. МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, "Монгол Улсын хөгжлийн үндэс бол эрүүл, спортлог монгол хүн юм. Азийн наадамд медаль хүртсэн тамирчидаа магтан алдаршуулж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Өчигдөр эрдмийн баяр болж улсы... -
31/08/18
Багш нарын үйлдвэрчний байгууллагатай зөвшилцөж, о...
Засгийн газраас эмч, багш нарын цалин хөлсөийг тодорхой хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Гэвч багш нарт уг шийдвэр нь тэгтлээ таалагдахгүй байна хэмээн мэдэгдэж, илүү нэмэх ёстой гэсэн асуудлыг тавьж эхэллээ. Ирээдүйд эх орныг хөгжүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэх зорилготой ерөнхий боловсролын салбарын Үйлдвэрчний эвлэлийнхэн цалин хөлсийг илүү ихээр нэмэхгүй бол ажил хаяна хэмээн сүрдүүлж байгаа. Тэд өнөөдөр Боловср...
Нийт 133 хуудас/2646 мэдээ