PDAC_2025 буюу дэлхийн уул уурхайн олон улсын уулзалт, үзэсгэлэн эхэллээ
2025.03.02

PDAC_2025 буюу дэлхийн уул уурхайн олон улсын уулзалт, үзэсгэлэн эхэллээ

1932 оноос хойш 93 дах жилдээ зохион байгуулагдаж буй PDAC_2025 буюу дэлхийн уул уурхайн олон улсын уулзалт, үзэсгэлэн 3 дугаар сарын 02-ны өдөр Канад улсын Торонто хотод эхэллээ.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус чуулга уулзалтад манай улсын төр засгийн болон уул уурхайн салбарын төлөөллүүдийн хамт оролцож байна. Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломж ганцыг танилцуулах, шинэ түншлэлийг судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх яриа хэлцлүүдийг өрнүүлж байна.

Олон улсад геологи хайгуулын оролцогчдын цар хүрээ, нэр хүнд, нөлөөллөөрөө хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтад дэлхийн 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1100 үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын томоохон төсөл, боломжуудыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм.

Миний бие энэ үеэр зарим улс орнуудын төр засгийн төлөөллүүд, салбарын сайд нартай тусгайлсан уулзалтуудыг хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.
Үзэсгэлэнгийг үеэр олон улсын уул уурхайн сайд нарын уулзалт зохион байгуулагдана. Бид “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулах юм.