
2025.02.19
ЗӨВ+ШӨӨРӨЛ ЗӨВ БОЛГОЁ
Залуу хос ашиг мөнгө олъё, амьдралаа өөд татъя гэж 8 нэрийн дэлгүүр нээхээр шийдлээ. Нөхөр нь алтан гартай болохоор автозасварын газар ажиллуулъя, эхнэр нь данс тооцоогоо барья, хүний дайтай амьдрахын төлөө чаддаг юмаа хийе гэж ярилцлаа.
Өөрсдийнхөө гараар өнөөдрөөсөө илүү маргаашийг бүтээе гэсэн ийм олон залуус төрийн хүнд суртал, зөвшөөрлөөс давсан бүртгэл журмын хана мөргөөд хүсэл нь унтарч, мөрөөдөл нь мөхөж байна.
Бөөн бичиг цаас цуглуулж, нааш цааш гүйж, буруутан шиг зөвшөөрөл, бүртгэл нь гарсан эсэхийг чихэр набор сугавчлаад, царай алдан сураглаж байна. Хориглоогүй зүйлийг зөвшөөрүүлэхийн төлөө цаг мөнгөө алдаж, цалин, түрээс, өр зээлэнд баригдсаар...
Монголдоо сайхан амьдрах мөрөөдөл ингэж унтарсаар байх уу? Энэ бол нэг хоёр айлын биш нийт Монголын ирээдүйн өмнөх хориг. Энэ бол иргэн бүрийн эдийн засгийн эрх чөлөөнд тавьсан хориг. Энэ бол зөвшөөрөл, бүртгэл, гэрээ гэх мэт элдэв янзын нэр зүстэй хүнд суртлын хүйтэн хана хэрэм. Энэ бол тохилог орон сууц руу нүүгээгүй алдарсан боломж, эрүүл жаргалтай амьдралд туссан сүүдэр.
Тийм учраас Монгол Улсын Засгийн газар ЗӨВШӨӨРӨЛ нэртэй ХОРИГУУДЫГ нурааж эхэллээ.
Хуулиас давсан, дүрэмгүй дүрэм, журамгүй журмуудыг цуцалсаар байна. Иргэн Та эрх чөлөө, хүсэл мөрөөдлийнхөө төлөө санал бодлоо хэлээрэй. Иргэн бүр эдийн засгийн эрх чөлөөгөө эдлэхийн төлөө хамтдаа цуцалъя, хамтдаа хайчилъя.