ЭНЭТХЭГИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2025.01.22

ЭНЭТХЭГИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Энэтхэгийн Элчин сайд ноён Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа. Ноён Атул Малхари Готсурвэ Монгол Улсад эх орноо төлөөлж ажиллаад 10 сар болж байгаа бөгөөд Улаанбаатарын агаарын бохирдол, түгжрэлийн асуудлаар өөрийн ажиглаж харсан, анзаарсан бүхнээ илэн далангүй ярилаа.

Мөн автомашины ухаалаг зогсоол бий болгох, дөрвөн замын уулзваруудын зохицуулалтыг шинэчлэх зэрэг авто зам, дэд бүтцийн менежментийг сайжруулах боломжтойг хэллээ.

Ноён Атул Малхари Готсурвэ Улаанбаатарын иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хэд хэдэн чухал төслийг санхүүжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар болон өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамтарч ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан