2025.01.16

П.Сайнзориг: Хариуцлагатай албанд нэр дэвшиж буй хүмүүс тодорхой шаардлага хангасан байх ёстой

УИХ-ын чуулганы /2025.01.16/-ны өдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг дараах асуултыг асуултаа.

Санхүүгийн сектор бол, эрүүл хяналттай байж олон ажлын байр буюу эдийн засгийг солонгоруулах чиглэл маань энэ чиглэлдээ л явж байгаа. УИХ-ын гаргаж байгаа шийдвэрт хүндэтгэлтэй байж, олонхоороо шийдэж байгаа. Ашиг сонирхол гаргахгүй байхад л анхаарах ёстой. Монгол Улсыг Фатфын хар саарал жагсаалтаас гаргах ажлын хэлэлцээр дээр нь ОУБ дээр төлөөлж очоод Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө явж байсан ийм залуучуудыг мухарлах асуудал гаргаж байна. ХЗБХ-н дээр хэлсэн. Өөрийнхөө намтар дээр ажилласан байгууллагаа бичиж чадахгүй байгаа хүмүүс энэ дотор орж ирчихсэн байгаа. шүү дээ. Ийм хүмүүсүүдийг бид нар томилж явуулах гэж байж, чадвартай залуучуудаа ингэж шоглож янз янзын байдал үзүүлдэгээ болих хэрэгтэй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn