2025.01.14
Д.Бум-Очир: Иргэд цахимаар санал өгөх боломж, хамгаалалтын асуудалд хэр зэрэг анхаарч байгаа вэ?
Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонслоо.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:
Хамгийн их санаа зовниж буй зүйл бол хамгаалалтын асуудал. Цахимаар сонгуулийн санал хураалт явуулах бэлтгэл хийгдсэн гэж үзвэл. Цахимаар санал өгөхөд хамгаалахыг нь ярьж байна уу? Ярихгүй байна уу энэ нь хоёр тусдаа асуудал уу, нэг асуудал юм уу? Жишээ нь Сонгуулийн Ерөнхий хороо, Имонголиа, Дан системээр цахимаар санал авч болох юм байна. Технологийн болон техникийн дэд бүтэц бүрдсэн байна гэж үзье. Бүрдчихсэн гэж ярьж байгаа нь хамгаалалтын систем нь давхар бүрдсэн байгаа гэдгийг оруулж байна уу, оруулахгүй ярьж байна уу? гэдгийг бодмоор байна. Энэ хамгаалалтын системийг хэн хийх юм. Монголын үндэсний байгууллага хийх үү, Олон Улсын хамгаалалтын систем байдаг уу? Халдлага мэдээж хийгдэнэ тэгэхдээ халдлагад өртөж байна уу, үгүй юу гэдэг нь тусдаа асуудал. Тиймээс халдлагад өртөх нь тодорхой тэрхүү халдлагаас хамгаалах боломжтой гэдэг нотолгоо баталгааг хэн хэрхэн гаргаж өгөх юм бэ? Эстони улс гэхэд цахимаар сонгуулиа явуулдаг энэ баталгаагаа яаж хангадаг вэ? Гадаадад монголчууд байгаа. Тэгэхээр олон монголчуудтай хотод санал хураах байрыг олоноор байгуулах боломж бий юу? Цахимын асуудлыг бол халдлагатай амаргүй гэж мэдэж байгаа. Хэрэв цахимын асуудал удаашралтай байх юм бол санал хураах байрны тоог аль болох олон хотуудад байгуулах боломж хэр байгаа вэ? Цахимаар сонгууль явуулж байгаа улс оронд халдлагад өртсөн кейс тохиолдол байна уу?
Түүний асуултад Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, хариуллаа.