О.Батнайрамдал:Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ сайн гэрээ болсон
УИХ-ын чуулганы /2025.01.09/-ны өдрийн хуралдаанаар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
Сая Ганбаатар гишүүн Оюу толгойн төслийг дампуурчихсан гээдмэдэгдэл хэлчихлээ. Хэдэн жилийн өмнө нэг улс төрч энэ чуулганы танхим дээрээс Эрдэнэт үйлдвэрийг хаалтаа хаах цаг нь болчихсон гээд мэдэгдэл хийж байсан. Яг энэ мэдэгдэлтэй адилхан сонсогдож байна. Тэгж бас дураараа дампуурчих төсөл биш. Монгол Улсын гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтын 40%-ийг дангаараа хариуцаж оруулж ирж байгаа дэлхийн хэмжээний төсөл. Тиймээс таны үгээр дампуурчихгүй байх. Тэгэхээр та дампуурчихсан шалтгаанаа яг албан ёсоор мэдэгдэх ёстой гэж бодож байна. Чуулганы индэр дээрээс бид нар хариуцлагатай үг хэлэх ёстой.Ораногийн хөрөнгө оруулалтын гэрээ сайн гэрээ болсон.
Бид нар хамгийн гол нь Үндсэн хуулийнхаа зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Стратегийн ач холбогдол бүхий орд ашиглаж байгаа нөхцөлд өгөөжийнх нь дийлэнх нь Монголын талд хэрхэн ноогдох вэ? Үүнийг хангасан зохицуулалттай гэрээ орж ирсэн нь сайшаалтай. Энэхүү гэрээний дараа 2 томоохон, нарийвчилсан гэрээнүүд байгуулагдана. Хувь нийлүүлэгчдийн гэрээ болон орд ашиглалтын гэрээ. Тиймээс Н.Учрал сайдаас 2 асуулт асууя. Нарийвчилсан зохицуулалттай хоёр гэрээ орж ирсэн үүнийг анхаарах ёстой гэж бодож байна. Гэрээний нэг гол оруулж ирсэн хэсэг нь үндэсний ханган нийлүүлэгчдээ дэмжих. ОТ төсөл яг үндсэн ажилтнаараа л 4-5 мянга. Гэхдээ ханган нийлүүлэгчээрээ бараг 15-аас 17 мянган хүний ажлын байр ярьж байгаа.
Үүнийг дагасан ач холбогдол их байгаа. Тэгэхээр энэ гэрээнд жилийн худалдан авалтын үнийн дүнгийн 40-өөс доошгүй хувийг нь Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгч хуулийн этгээд байна гэж заасан. Үүнийгээ урт хугацаандаа нэмээд явбал ашигтай байна. Энэ уурхай 2060 он хүртэл урт хугацаандаа явах уурхай. Мөн засаглалын хэлбэрт анхаарах хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn