СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2024.12.16

СОЦИАЛ ДЕМОКРАТ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ 30 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Өнөөдөр/2024.12.14/ СДМЭХ-ны 30 жилийн ойн баярын арга хэмжээнд аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт оролцож эмэгтэйчүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.2024 оны сонгуулиар байгуулагдсан парламентад 30 гаруй жилийн түүхэнд байгаагүйгээр олон эмэгтэйчүүд буюу МАН-аас 15 эмэгтэй сонгогдон ажиллахын зэрэгцээ Засгийн газарт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж аймгийн Засаг дарга, аймаг, дүүргийн ИТХ-ын даргаар олон эмэгтэйчүүд ажиллах болсон нь СДМЭХ-ны гишүүд, дэмжигчид холбооны идэвхтэн сонгуульт албан тушаалтан та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн билээ.

УИХ-ын 2020 оны 8 удаагийн сонгуульд 10.7 хувь нь эмэгтэй байсан бол 2024 онд 25.4 хувь болж нэмэгдлээ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ-ын эмэгтэй гишүүдийг бүлгээс санаачилсан хууль, тогтоолын төслүүдээс дурдвал:

  • -Хүүхэд хамгааллын тухай хууль /нэмэлт, өөрчлөлт/, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах,
  • -Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах,
  • -Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай,
  • -Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын зардлыг нэмэгдүүлэх
  • -Гэр бүлийн тухай /нэмэлт, өөрчлөлт/,
  • -Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай,
  • -Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай,
  • -Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай,
  • -Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэх зэрэг хуулиуд санаачилж батлуулсан.

2024 онд Дорноговь аймгийн хэмжээнд Аймаг, сумын ИТХ-ын 309 суудлаас 100 эмэгтэй сонгогдон иргэдээс өндөр хариуцлага хүлээн ажиллаж байна.Та бидний хамтын хүч, ирээдүйн олон боломжийг нээж, илүү шударга, энэрэнгүй нийгмийг бүтээхэд хөтөлнө гэдэгт бид итгэлтэй байна. Бидний бүтээсэн түүх бол зүгээр нэг он цагийн хэлхээс биш, харин нийгмийн хөгжил дэвшил, ирээдүйн төлөө хамтдаа гаргасан амжилтын замнал юм.