Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа
Манай хоёр орны, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Цаашид хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг тэлэх, иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах чиглэлээр Элчин сайдыг онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэж байна.
Элчин сайд Чой Жин Вон хоёр улсын бодит хамтын ажиллагааг дэмжих, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөхөд тодорхой ахиц гаргахад анхаарч буйгаа хэлэхийн сацуу ойрын хугацаанд Сөүл хотноо болох Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр тал хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар үр дүнтэй санал солилцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.19
2024.12.10