
2024.12.02
Улс төрийн намын тухай хуультай холбоотой ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг ажиллана
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн билээ.
Тэгвэл өнөөдөр /2024.12.02/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг баталлаа.
Ажлын хэсгийг байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Э.Одбаяр, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллах юм.
Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувийн саналаар батлав.