2024.11.15
Хонконгийн "LAZARD" хөрөнгийн удирдлагын компанийн удирдлагууудтай уулзлаа
УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд "Дэлхийн тэтгэвэр, нийгмийн хамгаалал, Баялгийн сангийн чуулга уулзалт" сэдэвт дээд түвшний хуралд оролцож байна.
Уг хурлын үеэр Хонконгийн "LAZARD" хөрөнгийн удирдлагын компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Шэн Тантай уулзлаа. Уг компани нь дэлхийн 18 улсад үйл ажиллагаа эрхэлдэг томоохон байгууллага юм.
Үндэсний баялгийн сан, Хуримтлалын сангийн мөнгөн хөрөнгийг техникийн туслалцааны хүрээнд дэмжин хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.