Г.Уянгахишиг: Засгийн газар төсвийн төслийг буцаан татсан тохиолдолд өөрчлөлт оруулах боломжтой болно
Ирэх оны төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ тохиолдолд аливаа гишүүн горимын санал гаргаж, төсвийн төсөлд өөрчлөлт оруулах боломжгүй. Хуульд төсвийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүлсэн бол найруулгын засвараас өөрөөр санал хураалгахыг хориглодог. Гэхдээ гишүүдийн тавьсан шаардлагын дагуу урсгал зардлыг бууруулах боломж бүрэн хаагдчихаагүй. Хэд хэдэн хуулийн зохицуулалтаар өөрчлөлт оруулах асуудал байсаар байна.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.06
2024.12.06