Ч.ЛОДОЙСАМБУУ: Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар суух хүсэлт гаргасан
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ Сэтгүүлч ажлаа хийснийхээ төлөө хэрэг нь шийдэгдэх шийдэгдэхгүйгээс үл хамаараад цагдаад дуудагддаг дарамтыг үүсгэсэн хамгийн том сав бол Эрүүгийн хуулийн 13.14 юм. Хамгийн түрүүнд бид энэ хуулийг эсэргүүцэх хэрэгтэй. 2020 онд хууль батлагдснаас хойших жилүүдэд 1000 орчим хүн тус хуулиар шийтгүүлэх, хэрэг үүсгэсэн байна. Олон хүн зөвхөн энэ заалтаар шалгуулж байна. Тэд сэтгүүлчид төдийгүй олон нийтийн сүлжээнд байр суурь, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг шалгаж байна. Энэ байж болшгүй явдал. Үүнээс болж Монгол Улс нэг жилийн дотор хэвлэлийн эрх чөлөө, хүний эрх чөлөөг дээдэлдэг байдлаар 20 гаруй байр ухарсан байна. Н.Өнөрцэцэгийн шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлт гаргаж, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзаж үзээд нууцтай хэсгийг нь тусгаарлах санал гаргах боломжтой. Шүүхийг буруу хүмүүсийн гарт байна гэж хэлээгүй” гэв.