2024.10.30

"Ам нээвэл" ярилцлагын шинэ дугаарт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцлоо

"Ам нээвэл" ярилцлагын шинэ дугаарт УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу оролцлоо. "Анх 300 саяас эхэлж байсан тойргийн мөнгийг ирэх жил 5 тэрбум ₮ болгох шантааж МАН-ын нэр бүхий гишүүдээс орж ирсэн гэсэн. АН-ын гишүүд ийм мөнгөний шантааж хийдэггүй учраас ялагдаж ирсэн. Хэдийгээр хамтарсан засаг байгаа ч 2025 оны төсөв дээр сөрөг хүчний байр суурийг илэрхийлж байгаа.

Тухайлбал ажил олгогч ААН-үүдийн төлдөг НДШ-ийг 50% хөнгөлөх санал гаргаж байгаа. Ингэхдээ зарим орон нутагт тусгасан иргэдэд мэдээлэл өгөх төв, соёлын төвийн барилгыг хойшлуулаад 1,5 их наяд ₮ гарч болохоор байна. УИХ-ын гишүүн болоод миний цалин орлого 3-4 дахин буурсан."