ЗАРИМ СУМД ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНАА ХҮЛЭЭН АВЛАА
Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Баянзүрх сум, Булган аймгийн Могод, Дашинчилэн сумдын Эрүүл мэндийн төвийн автомашин эвдрэл гэмтэл ихтэй, олон жил ашиглагдсан тул шинэ автомашинтай болох хүсэлт ирүүлсэнийг Эрүүл мэндийн сайдад уламжлан шийдвэрлүүллээ.
Хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл”-ийн хүрээнд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашиныг гардуулан өглөө.Цаашид хүсэлт өгсөн бусад сумдад түргэн тусламжийн автомашин үе шаттайгаар олгогдох юм.
Холбоотой мэдээ
2024.12.13
2024.12.13
2024.12.12