
2024.08.13
АЖИЛ ЗУУЧЛАЛЫН E-JOB ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд:
- хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй болгон хөгжүүлэх
- хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг хөгжүүлэх,
- хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ, үнэлгээ
- төслийн менежмент, шалгуур хангасан ажил олгогч ба түүний ажилтны нийгмийн даатгалын шимтгэлд хөнгөлөлт үзүүлэх гэсэн 4 үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Мөн Хөдөлмөр халамжийн байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, ажил зуучлалын E-Job платформыг хөгжүүлж байгаа. Тус платформоор 2024 оны наймдугаар сарын байдлаар 155 мянган иргэн, 18 мянган ажил олгогч хандаж, 59 мянган иргэн зуучлагджээ.