ГЭРЭЛ АСААЯ ХӨТӨЛБӨР ХӨВСГӨЛ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ
2024.08.12

ГЭРЭЛ АСААЯ ХӨТӨЛБӨР ХӨВСГӨЛ АЙМАГТ НЭЭГДЛЭЭ

ЯПОН УЛСЫН "GOOD" ОЛОН УЛСЫН САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАЛУУС МӨРӨН СУМАНД АЖИЛЛАХААР ИРЛЭЭ.

Энэ удаад "GOOD" олон улсын байгууллагын менежер Kentaro Nagase, Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нарын байгуулсан санамж бичиг, хамтын үйл ажиллагааны хүрээнд Япон улсын “Good” олон улсын сайн дурын байгууллага, Хөвсгөл “Гэрэл асаая” клуб, Эрдэнэтийн “Гэрэл асаая” клубын залуучууд хамтран оролцож, 6,12-р багийн хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнгийн хашаа хайс, тоглоомын талбайн тохижилтын ажлыг хийж гүйцэтгэнэ.

Сайн дурын ажилд оролцох залуучуудад үйл ажиллагаа нээлттэй. Та бүхнийг хамтарч ажиллахыг урьж байна.
Холбогдох утас- 80709888