ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2024.07.10

ОРХОН АЙМГИЙН БАЯН-ӨНДӨР СУМЫН ТҮҮХТ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн иргэн. Сум маань 1994 онд байгуулагдаж, өнөөдөр түүхт 30 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна.

Баян-Өндөр нь зэс, молибден, хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ болон “Эрдэнэт хивс” ХХК, “Эрдмин” ХХК, “Ачит ихт” ХХК, “Очир” төв зэрэг томоохон үйлдвэрүүд, баялаг бүтээгчид, уурхайчдын хөлс хүчээр сүндэрлэн боссон, оюунлаг иргэдтэй бахархалт сум билээ.
Орхон аймгийн Баян-Өндөр сумаар овлож, ажиллаж амьдарч ирсэн анхдагчид, ахмадууд, иргэд хөдөлмөрчид, байнгын хамтын ажиллагаатай байдаг хөршүүд, найзууддаа 30 жилийн ойн баярын мэнд хүргэе.