Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 9 дүүргийн төсвийн төвлөрүүлэн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 106 төсвийн байгууллага, 13 орон нутгийн тусгай сан, 93 орон нутгийн өмчит аж ахуйн нэгж зэрэг нийт 221 санхүүгийн тайлан нэгтгэснэн байна. Үүнээс 9 дүүргийн санхүүгийн нэгтгэсэн тайлан, 120 байгууллагад дүгнэлт гаргаж, 101 байгууллагыг түүвэрт хамруулан санхүүгийн тайлангийн аудит хийсэн байна.
Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга М.Эрдэнэжаргал “Нийслэлийн байгууллагууд бүх шатандаа Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ёстой” хэмээлээ.
2024
12.31