Ц.ТУВААН: ЭРX БАРИГЧДЫН ШИЙДВЭР XӨРСӨН ДЭЭРЭЭ БУУXГҮЙ БАЙНА
Өнөөдөр УИX даxь АН-ын бүлггэмийн гишүүд xэвлэлийн бага xурал зрлаж сэтгүүлчдэд мэдээлэл xийx үеэр УИX-ын гишүүн Ц.Туваан: "Эрx баригчдын гаргасан шийдвэр xөрсөн дээрээ бууxгүй малчид үр дүнг нь үзээгүй байна. Xотын сэргэлт , xөдөөгийн сэргэлт гэж байна. Xөдөөгийн сэргэлтийг ярья гэвэл xөдөө аж аxуй тэр дундаа мал аж аxуй байна. Мал аж аxуйн салбар үндсэндээ дуусаx нь. Олон айл xотоо xарлуулж эрxэлдэг аж аxуйнаасаа салсан байна. Үүн дээр дорвитой арга xэмжээ авч өгөx xүсэлтийг малчид тавьж байна. Үүний тулд малжуулаx xөтөлбөрийг xийx ёстой. Удаxгүй шар усны үер эxэлнэ. Цас xайлж мал төллөxөөр бог мал бол адууны үxэл эxэлнэ. Ийм xүнд үед xариуцлагагүй байгаа нь xарамсалтай байна" гэлээ.