
2010.03.19
Х.Баттулга: Төмөр замын бодлогыг удахгүй өргөн барина
Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгаас дараах асуултад хариу авлаа.
-Төмөр замын бодлого бэлэн болсон уу. Хэзээ өргөн барих вэ?
-Өргөн барих өдрөө тогтоогүй байгаа. Ямартай ч ойрын хугацаанд Засгийн газарт оруулна. Бид бодлогоо тодорхой болгочихсон. Өргөн царигтай төмөр замыг Чойбалсан чиглэлд тавихаар манай яам санал оруулна. Үүнийг Засгийн газар эхэлж хэлэлцээд, дараа нь УИХ-д оруулна.
-"Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн хувь нийлүүлэгчдийн хурлаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Энэ сарын 19-нд хувь нийлүүлэгчдийн хурал болно. Цаашдын зорилгоо л ярина.
-Томилгоо хийх үү?
-Үгүй ээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.