Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт боллоо
2023.12.13

Хуулийн төсөл боловсруулагчийн сургалт боллоо

Хуулийн төслийн “эх бичвэр зохиох” нь хувь хүнээс тал бүрийн мэдлэг, ур ухаан шаарддаг нэн хариуцлагатай ажил байдаг.
Улс орны хөгжил дэвшил, “ард түмний сайн сайхны төлөөх” энэхүү үйл хэрэгт хуулийн төсөл боловсруулагчдын үүрэг оролцоо өндөр ач холбогдолтой юм.

Тиймээс УИХ-ын Тамгын газар хуулийн төсөл боловсруулагчийн сургалтын хөтөлбөр, гарын авлагуудыг гаргаж, 2022 онд Монголын Хуульчдын холбоогоор магадлан итгэмжлүүлсэн. Хөтөлбөрийн дагуу анхны сургалтыг 2023 оны 5 дугаар сард явуулж, 56 хуульч, эрх зүйчид хамрагдсан бол 2023.12.11-13-ны өдрүүдэд хоёр дахь удаагийн сургалт болж байна.

УИХ-ын Тамгын газар, ЕТГ, ЗГХЭГ, бүх яамд, Үндсэн хуулийн цэцийн Тамгын газар, төрийн бусад байгууллагын хуулийн төсөл боловсруулахад гар бие оролцдог хуульч, мэргэжилтнүүдэд зориулсан энэхүү сургалтад “Хуулийн төсөл боловсруулагч байхын учир”, “Хууль бүтээх ажиллагаа” сэдвүүдээр хичээл заалаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn