Монгол Улсад бие даан амьдрах төвийн чадавхыг хөгжүүлэх төслийн нээлт боллоо
2023.12.12

Монгол Улсад бие даан амьдрах төвийн чадавхыг хөгжүүлэх төслийн нээлт боллоо

Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие даан амьдрахыг дэмжих төсөл”-ийг Түгээмэл хөгжил төвийг түшиглэн хэрэгжүүлэх гэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах эрх, хэрэгжүүлэгч байгууллагын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтыг тодорхойлох, үйлчилгээний ач холбогдлыг олон нийтэд таниулах нь төслийн зорилго юм.

Төслийн нээлтэд /2023.12.08/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний Эрхийн хорооноос Монгол Улсад ирүүлсэн конвенцын зөвлөмжид хүмүүсийг бие даан амьдрахад чиглэсэн олон нийтэд түшиглэсэн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хувийн туслахын туслалцаа үзүүлэх сургалт, дэмжлэг, үйлчилгээг эрчимжүүлэхийг тусгайлан тусгасан.

Тэгвэл энэ удаагийн төсөл нь дээрх асуудлыг бодит үр дүнтэйгээр шийдвэрлэх, Монгол улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд шат ахиулсан үйл ажиллагаа болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Төслийн хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • Бие даан амьдрахад дэмжих төвийн удирдлагын менежментийн тогтолцоог бэхжүүлэн сайжруулах
  • Хувийн туслах үйлчилгээний тогтолцоог шинэчлэн сайжруулах
  • Хэрэглэгч рүү чиглэсэн үйлчилгээний системийг сайжруулах
  • Бие даан амьдрах төв нь хүний эрхийг хамгаалах бусад үйл ажиллагааны уялдаа холбоо зохион байгуулалтыг бий болгоно

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан