Жил бүр 5 сурагчийг БНСУ-д үнэ төлбөргүй суралцуулж шилдэг инженерээр бэлдэнэ
2023.11.24

Жил бүр 5 сурагчийг БНСУ-д үнэ төлбөргүй суралцуулж шилдэг инженерээр бэлдэнэ

БНСУ-ын Укчонь дүүргийн ИТХ-ын баг хамт олныг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баярын хамт төрийн ордонд хүлээн авч санал солилцлоо.

Баянзүрх дүүрэгт ногоон байгууламж нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-аас Манай улсын уур амьсгал, цаг агаарт тохирсон модыг тарьж, ургуулахаар боллоо. Он гарсан даруйд эхний ээлжийн моднууд ирж хаврын мод тарилтын үеэр ажлыг эхлүүлнэ.

Жил бүр 5-15 сурагчийг Укчонь дүүргийн их сургуульд инженерийн чиглэлээр хэлний бэлтгэлээс эхлээд бүх зардлыг чөлөөлж үнэ төлбөргүй суралцуулах асуудлыг ярилаа. 2024 оны эхний улиралдаа багтаж 2 сурагчийг явуулна.

Укчонь дүүрэгт ажиллах хүчин явуулах асуудлыг ярилаа. Үүнийг хэрэгжүүлэхдээ зуучлах компанийг оруулж ирж иргэдийг тэнд баталгаатай ажлын байртай болгох, цаашлаад хохироохгүй байх, мөн хариуцлагыг нэмэх тал дээр анхаарах ёстой талаар хэллээ.