ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяши Хироюкид хүндэтгэл үзүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол, Япон хоёр өнө эртний найрсаг харилцаатайг дурдаад, жил ирэх тусам хоёр орны олон талт хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тодотголоо. Япон Улсын Засгийн газраас Монголын хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн явдлыг өндрөөр үнэлдэг болохоо Б.Энхбаяр сайд онцолж, Элчин сайд Кобаяши Хироюкиг Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол, Японы уламжлалт найрсаг харилцаа, хоёр улсын хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд идэвх зүтгэл гарган ажилласанд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд амжилт хүсэв.