УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө
Үнэлгээний дэлгэрэнгүй: https://vip76.mn/nominate/4?order=1
2023.11.15

УИХ-ын гишүүдэд экспертүүд үнэлгээ өглөө

Монголчууд 30 жилийн өмнөөс улс төр, нийгмийн шилжилтээр нэг намын тогтолцоог халж, олон нам бий болох эхлэлийг тавьсан бол ардчиллын салхи ард түмэнд төрд өөрийг нь төлөөлөх хүнээ сонгох эрх чөлөөг өгсөн. 

1990 оны долоодугаар сард Монголд анх удаа олон намын оролцоотой анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсоноос хойш дөрвөн жилийн давтамжтай парламентаа сонгон бүрдүүлсээр өнөөдөр найм дахь парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж байна.

Парламент бол ард иргэд өөрсдийгөө төлөөлөн эрх ашгаа даатгаж сонгосон итгэмжит төлөөлөгчдийн байгууллага бөгөөд бүх нийтийн хяналтад байдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага юм. Тэд энэ үүргээ хэрхэн биелүүлж байна вэ? 

Vip76.mn сайт үе үеийн парламент болон УИХ-ын гишүүд төрийн түшээ хүний үүргээ хэр биелүүлсэн талаар салбар бүрийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийг хамруулан ДҮН тавиулдаг билээ. 

Найм дахь /2020-2024 он/ удаагийн сонгуулиар байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, түүний гишүүд ХУУЛЬ ТОГТООХ үндсэн ажлаа хэр сайн хийсэн талаар үнэлгээ өгөх цахим хуудсыг https://vip76.mn/nominate/4?order=1  2023.10.18-аас 2023.11.07-ны өдрийг хүртэл 20 хоногийн хугацаанд ажиллуулж, 17 салбарын 306 экспертийг хамрууллаа. 

УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгсөн экспертүүд

Тэгвэл таны сонгосон УИХ-ын гишүүн, үзэл бодол, санал сэдлийг тань төрд төлөөлж чадсан уу? хэлсэн, ярьсан, шинэчлэл, өөрчлөлтөө хууль эрх зүйн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үү? өөрийн нэр төрөө цэвэр ариунаар авч явсан уу? гээд олон зүйлийг бид өөрсдөөсөө асууж, эргэцүүлэх цаг иржээ. 

Өнөөгийн төр засгийн тогтолцоо, УИХ–ын гишүүдийг л болж бүтэхгүй бүгдийг хийсэн мэтээр шуугиж буруутгах, элдэв нэр хаяг, хоч зүүх болсныг үгүйсгэх аргагүй ч  ард түмнээ анхааралтай ажиглаж, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө оюун санаагаа уралдуулж, ухаалаг бодлого, шийдэмгий шийдвэр гаргаж буй гишүүд олон бий. Үүнийг экспертүүдийн үнэлгээ өгсөн УИХ-ын гишүүдийн эрэмбээс харж болно. 

Хамгийн өндөр үнэлгээ авсан эхний 20 гишүүн

Хамгийн өндөр үнэлгээ авсан эхний 20 гишүүн

Хамгийн өндөр үнэлгээ авсан 20 гишүүний сонгогдсон тойрог

Дэлхийн парламентын түүхэн туршлагаас харахад өмнөх гишүүдээс үгүй ядаж гуравны нэгээс доошгүй нь дахин сонгогддог аж. Манай улсын найман удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламентын бүрэлдэхүүн ч үүнийг баталж байна. 

Монголчууд бид дараагийн 4 жилд төрийн жолоо атгах түшээдээ сонгох өдөр айсуй. Тийм байтал сонгогч бид төр засаг гэдэг хараал ерөөлийн бай, түшээд нь гэж хулгайч, худалч, луйварчид гэдгээс цааш хэтрэхгүй мэдээлэлтэй сууж болохгүй. Туршлагатай, хэрсүү сонгогч байхын тулд төрийн түшээ гэж хэн билээ? зохих дүр төрх, төлөвшил нь юу вэ? юуг баримжаалж, хэнийг сонгохоо та өнөөдрөөс тодорхойлох учиртай.

Тиймээс бид юуг Алтангадас болгон баримжаалж хэнийг сонгох вэ? гэсэн асуултад тань мэдлэг болгох зорилгоор “Монгол төрийн түшээ” ямар байх ёстойг тодруулах экспертүүдийн санал, үнэлгээг авсан болно. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn