БНХАУ-ын Шанхай хотод ажиллалаа
Хятад Монголын худалдааны 6 дугаар экспо БНХАУ-ын Шанхай хотноо боллоо. Тус экспод Элчин сайд Т.Бадрал, Боомтын сайд Б.Тулга, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт оролцож, ӨМӨЗО-ны Гаалийн газар, Худалдааны яам, Эрээн хотын Гааль, Засаг захиргааны удирдлагуудтай хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Ерөнхий сайдтай энэ оны 10 дугаар сард Киргиз улсад хийсэн уулзалтаар Эрээн Хот Замын-Үүд чиглэлийн зорчигч авто тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар санал тавьсан билээ. Уг хүсэлтийн дагуу Эрээн Замын-Үүдийн хооронд зорчигчийг тээвэрлэх жижиг оврын суудлын авто тээврийг туршилтын журмаар эхлүүлэхээр тохиролцлоо. Мөн хил орчмын аялал жуулчдыг 12 дугаар сараас эхлэн явуулахаар тохиролцон гэрээнд гарын үсэг зурлаа.


Холбоотой мэдээ
2025.02.18
2025.02.17
2025.02.14