Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан анхдугаар хуралдаан боллоо
Хоёр улсын парламентын хамтарсан анхдугаар хуралдаанаар цаг үеийн болон хамтын ажиллагаанд тулгамдсан олон асуудлыг авч хэлэлцлээ.
Уг хуралдаанд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн чиглэлээр байр сууриа илэрхийлж, цаашид 2 талын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, шийдлийн талаар саналаа хэллээ. Тухайлбал, МУ-аас ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тарифын болон тарифын бус хориг саадууд сөргөөр нөлөөлж байгааг шийдвэрлэх, тарифын таатай нөхцөлөөр худалдан авалт хийх боломжийг нээх асуудлыг судлан үзэхийг хүслээ.
Мөн ОХУ-тай хамтран хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах зэрэг олон төсөлд хамтран ажиллах боломжтой талаар дурдаж, хоёр улсын парламентын түвшинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг уламжиллаа.
Холбоотой мэдээ
2024.11.03
2024.10.31
2024.10.30