Daewoo брэндийн 2023 оны 600 шинэ автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явна
2023.09.26

Daewoo брэндийн 2023 оны 600 шинэ автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явна

БНСУ-ын Daewoo aвтобусны үйлдвэрээс

Нийслэлчүүдийн 24 хувь нь нийтийн тээврийн автобусаар, 64 хувь нь хувийн машинаар, 12 хувь нь мотоцикл, мопед, дугуйгаар замын хөдөлгөөн оролцдог гэсэн судалгааны дүн гарчээ. Хичээлийн шинэ жил эхэлж замын хөдөлгөөний ачаалал оргилдоо хүрдэг энэ үед иргэдийг хувийн машинаа орхиж, нийтийн тээврээр зорчих хүний тоог нэмэгдүүлэх нь Ж.Сүхбаатарын сайдын даргалдаг Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зорилго.

Тиймээс нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлийн ажлыг эхлүүлж, 2022, 2023 онд нийт 224 шинэ автобусыг үйлчилгээнд гаргажээ. Үүний үргэлжлэл болгож БНСУ-ын Young An корпорацийн ZYLE Daewoo Bus компаниас үйлдвэрлэдэг 2023 оны шинэ загвар болох BS-106 автобусыг захиалсан бөгөөд эхний ээлжийн автобусыг оруулж, зорчигчдод үйлчилж элээд байна.

Сүүлийн жилүүдэд нийтийн тээвэрт шинэ автобусууд оруулж ирж, үйлчилгээнд явуулж байгаа ч Монголын хүйтэн өвөл чанар нь танигдаж, шил нь цантдаг, хүйтэн гэх мэтээр шүүмжлэл дагуулдаг. Энэ удаа өмнөх алдаагаа давтахгүйн тулд автобусыг дарга нар дур мэдэн сонгох биш, нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг, өвөл зуны цагт ямар асуудал гардаг зовлон, жаргалыг нь мэддэг оператор компанид Монголд тохиромжтой автобусыг сонгох эрхийг нь өгчээ. Жолооч нарын тав тух, бат бөх гэх мэт аль ч талыг нь бодсон манай нөхцөлд Солонгосын Daewoo брэндийн автобус шалгарсан унаа аж.

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Дэү-гийн 400 автобус худалдан авч байсан бөгөөд нийслэлчүүдийн сайн мэдэх болсон цагаан, улбар ягаан судалтай Дэү автобус 14 дэх жилдээ үйлчилгээнд явж байна. Дэү-гийн автобус жолооч болон зорчигчдодоо тав тухтайн дээр аюулгүйгээрээ шалгарсан, дэлхий дээр хот доторх нийтийн тээврийн үйлчилгээнд дээгүүрт эрэмбэлэгддэг аж.

Улаанбаатар хотын иргэдэд үйлчлэх Дэү автобусны үйлдвэрлэлийн явцтай танилцах сэтгүүлчдийн цомхон баг автобусны эрэг шурагнаас эхлээд мотор, кроп хүртэл бүх эд, ангийг үйлдвэрлэдэг БНСУ, Солонгост үйлдвэрлэсэн автобусны эд ангийг далайгаар тээвэрлэн Вьетнам дахь салбартаа угсарч эцсийн бүтээгдэхүүн гаргах бүх шат дамжлагатай танилцсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Дэү брэндийн NEW BS 106 загварын автобусны давуу талууд:
  • Өвлийн хүйтэнд цонх цантуулахгүй, зорчигчдыг дааруулахгүйн тулд хана, таазанд нэмэлт дулаан барьдаг сайжруулсан арьсан доторлогоо хийжээ.
  • Одоо нийтийн тээвэрт явж байгаа хуучин Дэү автобус нь халаалтын гурван паартай бол шинэ нь зургаа болгож нэмэгдүүлсэн.
  • Дотроо 27 инчийн дөрвөн дэлгэцтэй.
  • Дотроо 4-5 ширхэг гар утас цэнэглэх USB залгууртай.
  • Зорчигчийн 28 суудалтай бөгөөд өмнөх автобус нь хулдаасан суудлын бүрээстэй тул манайхан даавуун уут оёж угласан байдан. Харин шинэ загвар нь сайжруулсан бат бөх материалаар хийсэн суудлын бүрээстэй учир гадуур нь уут углах шаардлагагүй.
  • Эйр кондишн бүхий сэрүүцүүлэх болон дулаацуулах үлээлтийн системийн тусгайлсан тоноглолыг таазанд нь суурилуулсан бөгөөд зорчигч бүрийн дээрээс үлээнэ.
  • Өмнөх автобусууд гэрэл муутай байсан бол одоо дотор талын гэрлийг лед гэрлээр шинэчилсэн.
  • Автобусны гаднах гэрэлтүүлгийг нэмэлтээр хажуугийн хананд нь шийдэж өгсөн тул шөнийн цагаар гэрэлт автобусууд хөдөлгөөнд оролцоно.
  • EURO-5 хөдөлгүүр нь 8000 багтаамж бүхий хоёр турбо хөдөлгүүрийн хүчин чадалтай.
  • Мотор нь байгальд ээлтэй аdd blue технологи болох түлшийг цэвэршүүлэн гаргах яндангийн шүүлтүүр тусгайлан хийснээр хар утаа ялгаруулахгүй.
  • Автобусны гадна талд ослын, харин дотор талд нь зорчигч бүр буух товч дарах боломжтой болсон.
  • Хуучин Дэү автобусны урт нь 11.2 м бол шинэ нь өмнөхөөсөө 1м-ээр урт.

600 автобусны 10 хувьд нь буюу 60 автобусанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжоор хангасан нэмэлт шат хийсэн зэрэг зэрэг зорчигчийн тав тухыг хангасан, олон улсын нийтийн тээврийн стандартад нийцсэн автобусаар нийслэлчүүд үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Автобусны эд анги, сэлбэр хэрэгсэл бүрийг нэг бүрчлэн шалгаж үздэг ба зургаан төрлийн шалгалтын дараа үйлдвэрлэлд оруулдаг. Зорчигчийн суудлын аюулгүй байдлын тест, осолдох эрсдэлээс хамгаалсан тест, будгийнх гэх мэтээр нийт шалгалтын 90 төрлийн төхөөрөмж дамжин эд ангиуд үйлдвэрлэлийн шатанд шилждэг байна.

МАЛГАЙН ЖИЖИГХЭН ҮЙЛДВЭРЭЭС ЭХЭЛСЭН БИЗНЕС ДЭЛХИЙГ ХЭРСЭН КОРПОРАЦ БОЛСОН ТОВЧ ТҮҮХ

Солонгосын залуу бизнесмэн Балк 1955 онд “YoungAn Hat” хэмээх малгайн жижигхэн үйлдвэрээ байгуулсан нь олон төрлийн бизнесээр өргөжин тэлж, автомашин, тоног төхөөрөмж үйлдвэрлэл, зочид буудал, барилга, газар тариалан, хөдөө аж ахуй, боловсрол, гольф, хэвлэл мэдээлэл /OBS tv/ зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхий даяар 63 компанитай глобал корпораци болжээ. Тэдгээрийн нэг нь Дэү корпорац юм.

Дэү автобусны салбар үйлдвэрүүд нь Казахстан, Вьетнам, Коста Рика, Мьянмар, Солонгос, Пакистан, Азербайжан гэсэн долоон улсад үйл ажиллагаа явуулдаг.

“YoungAn Hat” компани нь бүх төрлийн малгай үйлдвэрлэгч брэнд бөгөөд бэйсбол, сагсан бөмбөгийн малгайгаараа алдартай, энэ салбартаа дэлхийд тэргүүлэгч компани аж. Малгайн үйлдвэр нь Америк, Вьетнам, Малайз, Бангладешд ажиллаж байна.

Дэлхий дээр хүний хөдөлмөр хөнгөвчлөх өргөгч машины анхныхныг 1917 онд Америкт зохион бүтээжээ. Young An корпораци дэлхийд алдартай “Klark” брэндийн өргөгч машины үйлдвэрээ анх Америкт байгуулж, өдгөө тус үйлдвэрийн салбарууд Вьетнам, Хятадад байгуулагдсан ба Сөүл хотод төв оффис болон үзэсгэлэнгийн танхимууд байгааг бидэнд товч танилцууллаа.


Аавынхаа эхлүүлсэн бизнесийг хүү Бён Су Балк өв залгамжлан, өдгөө “YoungAn” корпорацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Дэү автобусны салбар үйлдвэрүүд нь Казахстан, Вьетнам, Коста Рика, Мьянмар, Солонгос, Пакистан, Азербайжан гэсэн долоон улсад үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дизель, хий, цахилгаан хөдөлгүүр бүхий олон төрөл, загварын автобус үйлдвэрлэдэг. Сүүлийн жилүүдэд хийн хөдөлгүүрт автобусны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ба Малайз, Индонез, Бангладешаас хийн хөдөлгүүрт автобусны захиалга олноор ирж байгааг “Zyle Motors” компанийн Бизнесийн хэлтсийн захирал Парк Чан Чу танилцуулгадаа дурдав. Тэд Дэү автобусны үйлдвэрээ Америкт байгуулахаар судалж эхэлжээ.

БЁН СУ БАЛК: БИ ОЧСОН ГАЗАР БҮРИЙНХЭЭ АВТОБУСНЫ ЗОГСООЛЫГ ЗОРЬЖ ОЧИЖ ҮЗДЭГ. АВТОБУСНЫ ЖОЛООЧ НАРТАЙ УУЛЗДАГ

Ерөнхийлөгч Бён Су Балк

“Young An business group”-ийн ерөнхийлөгч Бён Су Балк, Манай компани өргөжин томрохын үндэс нь бидний үйлчлүүлэгч. Анхны малгайн жижигхэн үйлдвэрээс эхлээд бид бүх үйлчилгээгээ хэрэглэгчдийн хүсэл зорилгод нийцүүлэхийг эрхэмлэж ажилласан. Энэ нь дэлхий даяар 63 компанитай, 10 мянган ажилтантай бизнесийн групп болж өргөжих үндэс болсон юм.

Би гадаадын олон улсад очдог. Очсон газар бүрийнхээ автобусны зогсоолыг зорьж очиж үздэг. Автобусны жолооч нартай уулздаг. Манай Дэү автобусыг 20 жил унасан улс ч бий. Тэгж явахдаа “Чанартай автобус үйлдвэрлэсэнд баярлалаа” гэж хэлэхэд би хамгаас аз жаргалтай болдог. Хийж байгаа ажил минь намайг жаргалтай болгодог.

Манай автобусыг эрс тэс уур амьсгалтай Монголын нөхцөлд 14 жил гамтай унасан та бүхэнд баярлалаа. Энэ удаа бид Монголын захиалагчдынхаа урмыг хугалахгүйн төлөө хичээж ажиллах болно” гэлээ.

“Young An business group”-ийн ерөнхийлөгч Бён Су Балк: Хэрэглэгчид “Чанартай автобус үйлдвэрлэсэнд баярлалаа” гэж хэлэхэд би аз жаргалтай болдог

Ерөнхийлөгч Бён Су Балк BS-106 автобусны эхнийхийг хүлээлгэн өгөхөөр багийнхантайгаа Монголд ирэхээр төлөвлөжээ.

Монголчууд бидний авч буй BS-106 нь 2023 оны шинэ загварын автобус бөгөөд үйлдвэрлэгдэж эхэлснээс хойш 30 мянган ширхэг борлуулагджээ.

Нийтийн тээврийн автобус үйлдвэрлэхэд 1500 ширхэг эрэг шураг, эд анги ордог бөгөөд Дэү компани автобусныхаа бүх эд ангийг 100 хувь БНСУ-даа үйлдвэрлэж, чанар стандартын шалгалтад оруулсны дараа “Made in Korea” тамга дараад Вьетнам болон бусад улс дахь салбар үйлдвэрүүд рүүгээ илгээдэг. Бид БНСУ дахь Дэү автобусны эд анги, тоног төхөөрөмжийн үйлдвэрүүдтэй танилцлаа.

МОТОРЫН ҮЙЛДВЭР ӨДӨРТ 75, ЖИЛД 18 МЯНГАН МОТОР ҮЙЛДВЭРЛЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ

Бидний очсон эхний үйлдвэр бол Инчеон дахь моторын үйлдвэр. “Doosan” нэртэй байсан энэ үйлдвэр 2023 оны гуравдугаар сард нэрээ өөрчилж, “HD Huindai Infrocare” нэртэй болжээ.

Автомашины хөдөлгүүр болон уул уурхай, барилгын салбарт ашигладаг хүнд даацын машин механизмын уг үйлдвэр авто машины эд ангиас гадна сансрын хөлгийн мотор үйлдвэрлэдэг. Орчин үеийн бүрэн автоматжсан шат дамжлагатай бөгөөд хүний гараар хийхэд хэцүү эрэг боолтыг робот машин мушгидаг ба хүн ойртон ирвэл робот машин зогсдог аж. Хэдийгээр автоматжсан үйлдвэр боловч энд 565 хүн ажилладаг. Нэг хүн компьютерийн хоёр дэлгэц үйл ажиллагааг хянах ба нэг мотор үйлдвэрлэлийн 40 гаруй шат дамжиж бэлэн болно. Нэг моторт 400-гаад төрлийн эд анги ордог гэнэ. Энэ үйлдвэр нь өдөрт 75, жилд 18 мянган мотор үйлдвэрлэх хүчин чадалтай.

Анх 1937 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн уул уурхайн машин механизм үйлдвэрийг Young An групп өөртөө нэгтгэснээр 1958 оноос дизель хөдөлгүүрт машины мотор үйлдвэрлэх болжээ. 1970 оноос үйлдвэрлэл нь өргөжиж, 1975 он гэхэд жилд 60 мянган мотор үйлдвэрлэх хүчин чадалтай том үйлдвэр болжээ. Тус компани 1971 онд Германы хүнд даацын машин үйлдвэрлэгч MAN компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, 350 ажилтнаа тус улс руу туршлага судлуулахаар явуулсан нь өргөжин тэлэхэд нөлөө үзүүлжээ.

Манай улсын захиалга өгсөн 600 автобусны моторыг энэ үйлдвэрт угсарч байна. Үйлдвэр бүрэн автоматжсан учир төлөвлөсөн ажлын явц хэдэн хувьтай явааг хянах самбарт цаг, минут тутамд гаргах ба биднийг очсон 11.20 цагийн үед тухайн өдрийн төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл хэдийнэ 85 хувьд хүрснийг дэлгэцэнд харуулж байв. Эцэст нь таван үе шаттай чанарын шалгалт хийсний дараа моторыг савлаж, шошго тавиад дараагийн дамжлага руу тээвэрлэдэг байна.

УЛСЫН ХАМГААЛАЛТТАЙ ЗЭВСГИЙН ҮЙЛДВЭРТ ДЭҮ АВТОБУСНЫ КРОПЫГ ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

“Doowon heavy industrial“ компани нь Монголд нийлүүлэх BS-106 автобусны эйр кондишн буюу хөргөлтийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэж байна.

“Манай үйлдвэр жижиг оврын автобусны компрессор болон хөргөлтийн системийг үйлдвэрлэдэг. Хьюндэй, Киа, Дэү, Волксвагентай хамтран ажиллаж, 15 төрлийн машины дизель болон цахилгаан машины компрессор, танк болон сансрын хөлгийн бүх төрлийн хөргөлтийн системийг үйлдвэрлэдэг. Жилдээ 100 мянган ширхэг хөргөлтийн төхөөрөмж үйлдвэрлэх хүчин чадалтай” гэж тус үйлдвэрийн Худалдааны сүлжээний багийн удирдагч Вон Чон Пак ярив.

1979 онд байгуулагдсан 500 гаруй ажилтантай энэ компани 2022 онд 281 сая ам.долларын орлого олжээ. Бүрэн автоматжсан үйлдвэр нь эрдэм шинжилгээний лаборатори адил ариун цэвэр орчин агаад гаднаас нэвтрэх бол гутлаа сольж, ариутгагч шүрших төхөөрөмжид ороод үйлдвэр рүү нэвтэрнэ. Бүрэн автоматжсан үйлдвэрлэлийн шат дамжлагын системийг шалгах програм нь алдаатай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийг замаас ялган гаргах ба үйлдвэрлэлийн нэг шугамаар 50 шат дамжлагаар дамжиж эцсийн бүтээгдэхүүн гарна.

Бидний очсон дараагийн үйлдвэр бол Doowon-ы ойролцоох “SNT Dynamics” гэх автобусны кропны үйлдвэр. Энд манай захиалсан автобусны кропыг үйлдвэрлэж байна. Улсын хамгаалалт бүхий батлан хамгаалахын зэвсэг үйлдвэрлэгч энэ компани руу Батлан хамгаалах яамнаас зөвшөөрөл авч нэвтрүүлнэ. Үйлдвэрт гэрэл зураг авах, дүрс бичлэг хийх хориотойг сануулахын зэрэгцээ бидний гар утас, аппарат, видео камерыг лацдан, үйлдвэр дотор баримтлах товч зааварчилгаа өгөөд дотогш нэвтрүүлэв.

“SNT Dynamics” компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Вон Дже Ли, Бид BS-106 автобусны моторын эх бэлтгэлийг хийж дууссан. 2023 оны 12-р сард бүх мотороо үйлдвэрлэж, бэлэн болгоно. Бид хамгийн сайнаараа хичээн ажиллах болно гэж ярих энэ эрхэм “SNT Dynamics” компанид 40 жил ажиллажээ.

Манай компани машины хурдны хайрцгаас гадна цэргийн зориулалттай шумбагч, нисдэг тэрэгний хурдны хайрцаг болон олон төрлийн зэвсэг үйлдвэрлэдэг, энэ ажлыг би хариуцдаг гэсэн юм.

НЭГ АВТОБУСАНД 1500-ГААД ЭД АНГИ ОРДОГ

Аяллын хөтөлбөрийн дагуу Солонгост танилцах сүүлийн үйлдвэр болох Улсан дахь Дэү-гийн эрэг боолтны үйлдвэр, Төв агуулах руу хөдөллөө. Дэү автобусны бүх тоног төхөөрөмж, эд ангийг энэ агуулахад төвлөрүүлж, захиалгын дагуу савлан усан тээврээр Вьетнам руу хүргэдэг аж.

Дэү автобусны төмөр, хуванцар, том, жижиг овор хэмжээтэй бүх эд ангийг энэ том агуулахуудад нэр, кодын дагуу эмх цэгцтэй хураагдсан байх агаад, бага оврын өргөгч машинтай ажилчид үйлдвэрүүдээс ирсэн шинэ бүтээгдэхүүнийг хурааж байгаа харагдана.

Төв агуулахын дарга, гартаа барьсан боолтыг заагаад “Энэ боолт энгийн жижигхэн харагдах ч машины чанарт хамгийн гол нөлөөтэй. Миний барьж байгаа боолт дугуйг их биетэй холбодог боолт. Бид машиныхаа эрэг боолт, хуванцар бүх жижиг хэсгийг Солонгост үйлдвэрлэдэг. Нэг автобусанд 1500-гаад эд анги ордог. Тэр болгоныг энэ төв агуулахдаа цуглуулж, савлан Вьетнам дахь үйлдвэрлэлийн хуваарь, захиалгын дагуу илгээдэг” гэлээ.

Төв агуулахын зэргэлдээх тусгай талбайд үйлдвэрлэсэн автобусныхаа чанарыг шалгах 1 км урттай зам байх. Шулуун, бартаатай, нэлээд өгсүүр, дэржигнүүртэй дөрвөн өөр замд автобусныхаа амаржиныг, туг сүлжиж тоормосыг шалгана. Мөн налуу замуудад туршиж үзэхээс гадна машинаа унагаж үзээд, осолд орвол ямар эвдрэлүүд гарч болохыг, зорчигчдод ямар эрсдэл үүсэж болохыг нарийн тооцоолон аюулгүй байдлын шаардлага бүрэн хангасан тээврийн хэрэгслүүдийг борлуулалтад гаргадаг тухайгаа танилцуулав.

Вьетнам дахь Дэү автобусны үйлдвэр: