
2023.09.07
Парис-2024 олимпт оролцох баг тамирчдын хувцас хийх компаниудын саналтай танилцаж байна
Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ болон Олимпын хорооны удирдлагууд “Ханбогд Кашимер” ХХК-ын төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар Парис-2024 Олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцасыг үндэсний томоохон үйлдвэрлэгч “Ханбогд Кашимер” ХХК ивээн тэтгэж хийхээр санал оруулсан байна.