2023.08.30
Ургацын урьдчилсан баланс эерэг гарлаа
Улсын ургацын комиссыг даргалан хуралдууллаа. Хуралдаанд холбогдох яам, төрийн байгууллагууд болон Улсын ургацын комиссын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо.
Урьдчилсан балансаар улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 81.3 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна.
Балансыг өнгөрсөн онтой харьцуулахад улаанбуудай 17 хувиар, хүнсний ногоо 18.3 хувиар, ногоон тэжээл 42.4 хувиар өсөх төлөвтэй байна. Төр засгийн дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлого шийдвэр,тариаланчдын маань эрсдэл сөрсөн уйгагүй хөдөлмөрийн үр дүн 45 хоногын дараа бодитоор гарах болно.