Хотын даргын 1000 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцлаа
2023.08.22

Хотын даргын 1000 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцлаа

Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд Хотын даргын 1000 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлын тайлантай танилцлаа.

Түр хорооны хувьд 2020 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдсан олон асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэхээс гадна, шаардлагатай төсөв мөнгийг хүртэл шийдүүлсээр ирсэн.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын удирдлагын баг Гурван суурьт хөтөлбөрийн хүрээнд:

  • Улаанбаатар хотыг бие даасан эдийн засагтай
  • Улаанбаатар хотын иргэдийн төлсөн татвар, өөрсдийн амьдарч, ажиллаж буй хотыг хөгжүүлсэн
  • Дагуул хоттой
  • Төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлсэн
  • Нэг стандарттай болохоор зорьж ажиллаж байгаагаа хэллээ.
  • Цаашлаад Улаанбаатар хотын тулгамдсан түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд
  • Нийтийн тээврийн Парк шинэчлэлтийг 100% хийж
  • LRT тулгуур баганат хөнгөн галт тэрэгтэй болох
  • Автозамын сүлжээг сайжруулах
  • Их дээд сургуулиудыг нүүлгэх зэрэг ажлуудыг үе шаттайгаар хийж байна.

Мөн нийтийн эрх ашиг, ээлтэй орчныг бүрдүүлэхийн төлөө гарааш буулгалтаас эхлээд барилгын зөвшөөрлийг цуцалж аюулгүй, хотын иргэн нь хотдоо тохь тухтай амьдрах боломжийг хангахын төлөө ажиллаж байгаагаа онцолсон.

Түр хороог ахлан ажилладаг гишүүний хувьд эхний ээлжинд их дээд сургуулиудыг нүүлгэхээс илүүтэй өөрчлөх, шинэчлэх шаардлагатай хуулиудыг багцалж УИХ-аар оруулах, Нийслэл өөрсдийн төсөв, гаргасан бондын хүрээнд автозамын сүлжээг сайжруулах, үерийн ус зайлуулах шугамын ажлыг шуурхайлан хийх ёстой талаар хэлсэн.

Эцэст нь хэлэхэд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороонд МАН, АН, ХҮН намын Улаанбаатар хотоос УИХ-д сонгогдсон гишүүд багтдаг. Бид хотын хөгжлийн төлөө улс төржилтөөс ангид байж, гишүүнээр ажиллаж байх бодлого, хөгжлийн шийдлийг ярьж хэрэгжүүлдэг ажил хэрэгч байх хэрэгтэй. Улс төржилт Улаанбаатар хотын хөгжлийг хойш татна уу гэхээс урагш түлхэхгүй...