Онцгой байдлын алба 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ
2023.06.20

Онцгой байдлын алба 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө авран хамгаалжээ

Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ой өнөөдөр /2023-06-20/ тохиож байна. Монгол Улсын Засгийн газрын 2004 оны нэгдүгээр тогтоолоор Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэж Онцгой байдлын албыг байгуулсан түүхтэй.

Өнгөрсөн хугацаанд шинэ тутам байгуулагдсан Онцгой байдлын алба өөрийн чадавхаа бэхжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хүч, хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг олон улсын түвшин, дэлхийн жишигт хүргээд байна.

Онцгой байдлын алба нь 19 жилийн хугацаанд 28,324 хүний амь нас, 816,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Хамгийн сүүлд Турк улсад аврах эрэн хайх ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэсэн нь хоёр улсын харилцаанд чухал алхам болсон юм.

Бүх төрлийн гамшиг осолтой нүүр тулж, амь бие үл хайрлан эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн Онцгой байдлын албаны нийт бие бүрэлдэхүүнд Онцгой байдлын алба байгуулагдсаны 19 жилийн ойн мэнд хүргэе.